CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ван И Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалтын тухай танилцуулав

04-10-2017 10:12

 Ерөнхийлөгч Дональд Трампын урилгаар дарга Ши Жиньпин 4-р сарын 6, 7-нд Америкийн Флорида муж улсын Мар-а-Лаго эдлэнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Хятад, Америкийн төрийн тэргүүний уулзалт хийжээ. Уулзалт өндөрлөсний дараа ГХЯ-ны сайд Ван И хэвлэл мэдээллийнхэнд уулзалтын талаар танилцууллаа.

Ван И хэлэхдээ,Америкийн шинэ засгийн газар ажлаа эхлүүлснээс хойш Хятад Америкийн төрийн тэргүүн анх удаа уулзан ярьж байгаа нь энэ юм. Хоёр төрийн тэргүүн Хятад Америкийн харилцаа, хамтдаа анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо солилцож, олон чухал нийтлэг ойлголцолд хүрсэн уулзалт 7 цаг гаруй үргэлжилсэн. Хоёр тал энэ удаагийн уулзалтыг идэвхтэй, ихээхэн үр дүнтэй байлаа хэмээн үнэлж байна. Тус уулзалт Хятад, Америкийн харилцааны хөгжилд бүтээлч суурь тавьж, хоёр тал хамтран зүтгэх чиглэлийг заалаа  гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ: хоёр төрийн тэргүүн өөр өөрийн засаглалын үзэл баримтлал, гадаад дотоодын бодлого, хөтөлбөрөө танилцуулж, ойлголцлоо нэмэгдүүлэн, урагштай ажлын харилцаа, хувийн сайхан нөхөрлөлийг бий болголоо. Хоёр тал үүнийг өндрөөр үнэлж байна гэжээ.

Ван И хэлэхдээ, Хоёр тал Хятад, Америкийн харилцааны ерөнхий байдлыг авч хэлэлцэх үед Ши Жиньпин, Хятад Америкийн харилцаа сайн байх нь хоёр орон, хоёр ард түмэнд төдийгүй дэлхий дахинд ч ашигтай юм. Хамтын ажиллагаа нь хоёр орны цорын ганц зөв сонголт гэжээ. Дональд Трамп үүнтэй холбогдуулан хэлэхдээ, "Америк, Хятад хоёр орон дэлхийн том орон болсны хувьд үүрэг хариуцлага хүнд юм. Хоёр тал чухал асуудлаар зөвшилцөн, зохицуулж, хамтаар томоохон үйл явдлыг зохион байгуулж болно гэж хэллээ" гэжээ.

Хоёр тал хоёр орны дээд давхаргын хэлхээ холбооны төлөвлөгөөг зөвшилцжээ. Дарга Ши Жиньпиний урилгаар ерөнхийлөгч Дональд Трамп энэ онд Хятад улсад төрийн айлчлал хийнэ. Хоёр орны ажлын багийн хамтын хүчин чармайлтаар айлчлалыг ихээхэн амжилтанд хүргэхийг хоёр талд даалгалаа. Хоёр төрийн тэргүүн уулзах, утсаар ярих, захидал илгээх зэрэг арга замаар үргэлжлэн нягт холбоотой байхыг зөвшөөрлөө гэж Ван И танилцуулжээ.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100