Аdidas 3D технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж эхэллээ
04-10-2017 17:53
Энэ сарын 7-ны өдөр Аdidas компани 3D машинаар анх удаа бөөнөөр үйлдвэрлэсэн спорт пүүзийг \Futurecraft 4D\ олон нийтэд танилцууллаа. Өмнө нь 3D машинаар пүүз хэвлэхэд удаан бөгөөд үйлдвэрлэлийн өртөг өндөр гардаг байсныг тус компани ийнхүү өөрчилж чадсан байна. Өнөөдөр тус компаны өрсөлдөгчид болох Armour, New Balance зэрэг бусад брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид 3D машиныг туршиж байсан ч их хэмжээгээр үйлдвэрлэх хэмжээнд хүрч чадаагүй төдийгүй чанарын хувьд ч тааруухан байсан юм. Тэгвэл Аdidas болон Carbon кампаниудын хамтран бүтээсэн энэхүү 3D машин нь пүүзийг бага өртөгөөр их хэмжээгээр үйлдвэрлэх боломжийг нээж чадсан төдийгүй чанар өнгө үзэмжийн хувьд хэнд ч гологдохооргүй гэнэ.
Аdidas энэ онд 5 мянган хос спорт пүүз үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд ирэх он гэхэд Carbon 3D машин чадлыг 20 минутад нэг хос пүүз үйлдвэрлэх хэмжээнд хүргэх юм байна.
Үйлчлүүлэгч уг пүүзийг өөрийн хүссэн өнгө, хээтэйгээр захиалж болох бөгөөд хүсвэл биеийн өндөр жин зэргээ үндэслэн өөрт хамгийн эвтэйхэнээр хийлгэх боломжтой гэнэ.
С.Бүрэнбаяр