CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Санкт-Петербургийн метроны халдлагатай холбоотой хүмүүсийг баривчлав

04-07-2017 15:57

ОХУ-ын холбооны мөрдөн байцаах комиссын хэвлэлийн төлөөлөгч Светлана Петренко 6-нд хэлэхдээ, Оросын хууль сахиулах байгууллагын ажилтнууд саяхан төв Азийн хэдэн террорист хэргийн сэжигтнийг баривчиллаа. Тэд Санкт-Петербургийн метроны халдлагын хэргийн сэжигтэн Акбаржон Жалиловтай холбоотой байсан гэжээ.
ОХУ-ын холбооны мөрдөн байцаах комиссын сайтад гарсан мэдээллээр, тус комисс холбогдох хууль сахиулах байгууллагын ажилтнууд 3-нд Санкт-Петербургийн террорист халдлагын дараа төв Азийн орны хэдэн сэжигтнийг баривчлав. Хууль сахиулагчид эдгээр сэжигтний гэрт нэгжлэг хийх явцад Санкт-Петербургийн террорист халдлагын хэргийг илрүүлэхэд хэрэгтэй тэсрэх бодис дэлбэлэх төхөөрөмж илрүүллээ. Үүнд Санкт-Петербургийн метроны дэлбэрэлтэд хэрэглэсэн тэсрэх бодистой ижил төстэй тоног төхөөрөмж байжээ. Мөрдөн байцаагчид эдгээр зүйлд шинжилгээ хийж байна гэжээ.

Интерфаксын 6-ны мэдээнд, ОХУ-ын хууль сахиулагчид мөн өдрийн үүрээр Санкт-Петербургийн зүүн хэсгийн найрамдал гудамжны нэгэн орон сууцнаас Санкт-Петербургийн метроны халдлагатай холбоотой байж магадгүй төв Азийн гурван сэжигтнийг баривчилсан. Дараа нь хууль сахиулагчид уг орон сууц дахь иргэдийг нүүлгэж түрээсийн байранд нэгжлэг хийж, тэсрэх бодис илрүүлэн газар дээр нь аюулгүй болгосон байна.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100