CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Америкт хүрэлцэн очив

04-07-2017 11:18

 Хятад улсын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай Флорида мужийн Мар-а-Лаго эдлэнд Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалт хийхээр 6-ны өдөр тусгай нисэх онгоцоор Америкийн Флорида мужид хүрэлцэн очлоо.

Орон нутгийн цагаар үдээс хойны 1 цаг 50 минутад Ши Жиньпиний тусгай нисэх онгоц Флорида мужийн "West Palm Beach" нисэх онгоцны буудалд газарджээ. Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Ли-Юанийг Америкийн төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон гэргийн хамт угтан авч, ёслолын цэргүүд улаан хивсний хоёр талаар жагсан хүлээн авчээ.

Ши Жиньпин 6, 7-ны өдөр Дональд Трамптай Хятад, Америкийн харилцаа , харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцоно. Америкийн шинэ засгийн газар ажиллаж эхэлснээс хойш Хятад, Америкийн төрийн тэргүүн нар анх удаа уулзаж байгаа нь энэ юм.

Ван Хүнин, Ван-Ян, Ли Жаньшү, Ян Жечи нар хамт тусгай нисэх онгоцоор хүрэлцэн очжээ.

Ши Жиньпин Финляндад хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд Америкт зорьсон нь энэ юм. Хельсинкээс мордох үед Финляндын ГХЯ-ны сайд Тимо Сойни зэрэг хүмүүс нисэх онгоцны буудлаас үдэж өгсөн байна.

\Сарантуяа\ 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100