CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Америк хоёр орны тэргүүн уулзлаа

04-07-2017 18:01

 Орон нутгийн цагаар 6-ны өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Америкийн Флорида мужийн Мар-а-Лаго эдлэнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзлаа. Хоёр төрийн тэргүүн удаан хугацаанд найрсаг дотноор гүнзгий ярилцаж, Хятад, Америкийн харилцааны түүхэн ахицыг өндрөөр үнэлж, шинэ гараанаас хоёр орны харилцааг улам цааш хөгжүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхийг зөвшөөрлөө.  

Уулзалтын явцад Ши Жиньпин хэлэхдээ, ерөнхийлөгч тантай би хэсэг хугацаанд нягт хэлхээ холбоотой байж, олон удаа утсаар ярьсны эцэст ерөнхийлөгч таны урилгаар Америкт уулзаж байгаадаа маш баяртай байна. Тантай хамт Хятад, Америкийн харилцаа, тэрчлэн олон улсын болон бүс нутгийн асуудлаар саналаа гүнзгий солилцож, нэн олон нийтлэг ойлголцолд хүрч, шинэ үеийн Хятад, Америкийн харилцааны хөгжлийн чиг хандлагыг тогтооход бэлэн байна гэжээ.

 Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ, Хятад, Америк хоёр орон сайн харилцаатай байх нь хоёр орон, хоёр ард түмэнд ашигтай төдийгүй дэлхий дахинд ч ашигтай юм. Хоёр орны харилцааг сайжруулах мянган шалтгаан байхаас биш хоёр орны харилцааг эвдэх нэг ч шалтаг байхгүй. Хятад, Америкийн харилцаа хэвийн болсон 45 жилийн турш хоёр орны харилцаа салхи бороог туулж, түүхэн ахицтай болж, хоёр ард түмэнд асар их бодит ашиг хүртээсэн юм. Хоёр орны харилцаа хойшдын 45 жилд яаж хөгжих вэ гэдгийг бид гүнзгий тунгаах хэрэгтэй байна. Хоёр орны удирдагч улс төрийн шийдэл гаргаж, түүхэн хариуцлага үүрэх хэрэгтэй байна. Миний бие эрхэм ерөнхийлөгч тантай хамт шинэ гараанаас Хятад, Америкийн харилцааг цаашид хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Трамп Ши Жиньпин даргын айлчлалыг баярлан угтаж байгаагаа илэрхийлээд Америк, Хятад хоёр орон дэлхийн том гүрэн болсны хувьд томоохон хариуцлага үүрч байна. Хоёр тал чухал асуудлуудаар ойлголцол, зохицуулалтаа хэвээр байлгаж, хамтаар том үйл хэрэг бүтээж болох юм. Би энэ удаагийн Америк, Хятадын тэргүүн нарын уулзалтаас их зүйл хүсэн хүлээж байна. Ши Жиньпин даргатай сайн сайхан ажлын харилцаа тогтоож, хоёр орны харилцааг цаашид хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.

 Ерөнхийлөгч Трамп Ши Жиньпин даргын урилгыг баяртай хүлээн авч, Хятад улсад эртхэн айлчлахыг хүсэж байна гэдгээ ч илэрхийллээ.

  

Мөн хоёр орны төрийн тэргүүн нар бүс нутгийн халуун цэгийн асуудлаар санал солилцлоо. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100