CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Түвд далайн төвшнөөс хамгийн өндөрт цахилгаан сүлжээ байгуулж эхэллээ

04-07-2017 15:49

Нийт 16 тэрбум 200 сая юанийн хөрөнгө оруулалттай Түвдийн цахилгаан сүлжээг Түвдийн төв хэсгийн сүлжээтэй холбох барилга 6-нд тус нутгийн Лин Жи районд эхэллээ. Тус барилга нь дэлхийд хамгийн өндөр буюу далайн төвшнөөс хамгийн өндөрт байгуулагдах цахилгаан дамжуулах барилга юм. Тус барилга ашиглалтад орвол Хөхнуур Түвдийн эрчим хүчний сүлжээг Сычуань Түвдийн цахилгаан сүлжээтэй холбож, Түвдийн төв хэсгийн эрчим хүчний эрэлт хэрэгцээг цаашид хангах болно.
Түвдийн төв хэсгийн цахилгаан сүлжээний барилгын ажил Хөхнуур Түвдийн өндөрлөгийн төв зүүн хэсэгт далайн төвшнөөс 4000 метр өндөрт хийгдэж байна. Барилга дууссаны дараа дэлхийд далайн төвшнөөс хамгийн өндөр газарт 500 мегаваттын хүчин чадлын цахилгаан дамжуулах багана болон 500 мегаваттын цахилгаан хувьсгах станцтай болно.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100