CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Финландын ерөнхий сайдтай уулзжээ

04-06-2017 10:54

Синьхуа агентлагийн мэдээ: 5-нд Хельсинкид Хятад улсын дарга Ши Жиньпин Финландын ерөнхий сайд Жува Сипилатай уулзжээ.

Ши Жиньпин: Хятад, Финланд хоёр улс олон жилийн турш найрсаг харилцаатай байж, улс төрийн итгэлцэл, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа, соёлын ойлголцол зэрэг талд амжилттай харилцаж, хоёр талт харилцааг тогтвортой хөгжүүлж ирлээ. Сүүлийн жилүүдэд хоёр орны дээд зиндааны харилцаа улам эрчимжиж, ажил хэрэгч хамтын ажиллагаа амжилттай хөгжиж, олон улсын үйл хэргээр идэвхтэй хэлхээ холбоотой байна. Хоёр орны хөгжлийн бодлого, стратегийн зорилт адилхан бөгөөд харилцан ашигтай, хатмаар хөгжих, хамтын ажиллагааны өргөн боломж бүрдэж байна. Хятадын тал Финландын талтай техникийн шинэчлэл, байгаль экологи, Умард туйлын үйл хэрэг, аялал жуулчлал, спортын зэрэг чухал салбарт ажил хэрэгч хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Тэрээр: Дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байгаа өнөөгийн нөхцөлд Хятадын эдийн засаг тогтвортой хөгжлөө баталгаажуулж байна. Хятад улс хангамжийн талын бүтцийн өөрчлөлт хийж байна. Эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжлөө баталгаажуулан, Финланд зэрэг дэлхийн орнуудад улам их боломж нээж, илүү ашигтай хамтран ажиллана гэдэгт Хятадын тал итгэлтэй байна гэжээ.

 

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100