CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин дарга Финландын ерөнхийлөгч Саули Нийнисто нар хэлэлцээ хийв

04-06-2017 09:52

 

Хятад улсын дарга Ши Жиньпин 5-нд Хелсинкид Финландын ерөнхийлөгч Саули Нийнистотой хэлэлцээ хийв. Хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Финланд хоёр орны дипломат харилцаа тогтоосон 67 жилийн дорвитой хөгжлийг нааштай үнэлээд, Хятад, Финландын ирээдүйд хандсан шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоосноо хамтдаа зарлаад, улс төрийн итгэлцлээ эрчимжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хоёр орон, хоёр ард түмэнд ашиг тустай ажиллана гэдгээ илэрхийлжээ.
Ши Жиньпин, Хятад, Финланд хоёр орон бие биеэ хүндэтгэн, эрх тэгшээр харилцаж, хамтдаа ашиг хүртдэг анд, түнш юм. Хоёр орны ард түмэн харилцан маш гүн хайр сэтгэлгээтэй. Финландын ард түмэн шинэ зуун жилийн хөгжлийн замналаа эхлүүлсэн бол Хятадын ард түмэн "хоёр ч зуун жилийн" зорилтоо биелүүлэхээр хичээн ажиллаж байгаа бөгөөд Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтын төлөө Хятадын мөрөөдлийг биелүүлэхээр хичээн ажиллаж байна. Хоёр тал стратегийн өндөрлөгөөс алс холын зорилтоо бодолцон, улс хоорондын харилцааны чиглэл хандлагыг найдвартай тогтоож, дээд давхаргын хэлхээ холбоогоо нягтруулан, стратегийн итгэлцлээ нэмэгдүүлж, хоёр талын харилцааны улс төрийн үндэс суурийг батжуулж, хамтын ажиллагааны нөөц хүчийг гүйцэд ашиглан, давуугаараа харилцан нөхөж, бие биеийн хөгжлийг харилцан дэмжих ёстой гэжээ.
Саули Нийнисто, дарга Ши Жиньпины Финландын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор тус оронд төрийн айлчлал хийж очсонд цогтой халуун баяр хүргэж, баярлан угтаж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр, Финланд улс Хятад улсын хөгжил, амжилт, олон улсын үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байгаа зэргийг чухалчлан үздэг тул эрхэм таны энэ удаагийн айлчлалаар дамжуулан олон нийтлэг ойлголтод хүрч, харилцаа хамтын ажиллагаагаа нягтруулахыг хүсэн хүлээж байлаа гэжээ.

 

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100