CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Хельсинкид хүрэлцэн орчиж Финландад төрийн айлчлал хийж байна

04-05-2017 09:48

4-нд Хятад улсын дарга Ши Жиньпин тусгай нисэх онгоцоор Хельсинкид хүрэлцэн орчиж Финландад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.
Ши Жиньпиний суусан тусгай нисэх онгоц Финландын харья агаарт орох үед Финландын агаарын цэргийн хоёр байлдааны нисэн онгоц дагалдан хамгааллаа. Тухайн нутгийн цагаар 5-ны үдээс хойшийн 5 цаг 55 минутад тусгай нисэх онгоц Хельсинкийн Вантаа олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Ши Жиньпин болон түүний гэргийн Пэн Лиюань онгоцноос гарахад Финландын засгийн газрын төлөөлөгч, Хөдөө аж ахуй байгаль орчны сайд Киммо Тийлипайнен элэгсэг дотноор угтан авлаа.

Ши Жиньпин Финландын тусгаар тогтносны 100 жилийн ойд тохиолдуулан Финландын засгийн газар ард түмэнд цогтой халуун баяр хүргэж сайн сайхны ерөөл дэвшүүллээ. Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Финланд хэдийгээр мянган уул түмэн усыг алгасаж байгаа боловч хоёр ард түмэн найрамдалт харилцаатай юм. Финланд бол Шинэ Хятад улсыг хамгийн эрт хүлээн зөвшөөрсөн бөгөөд Хятад улстай хамгийн эрт дипломат харилцаа тогтоосон өрнөдийн орны нэг юм. Мөн ч шинэ Хятад улстай хамгийн түрүүнд засгийн газар хоорондын худалдааны хэлэлцээр тогтоосон өрнөдийн орон юм. Дипломат харилцаа тогтоосон 67 жилийн турш олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр орны харилцаа эх эцэс эрүүл саруулаар урагшаа хөгжсөөр ирсэн юм. Сүүлийн жилүүдэд Хятад Финландын эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, байгаль орчин, хүмүүнлэгийн зэрэг салбарт хамтын ажиллагаа цаашид гүнзгийрч байна. Өдгөө хоёр тал ирээдүйд чиглэсэн шинэ хэлбэрийн хамтын ажиллагааны түншийн харилцаа тогтоон хөгжүүлж байна. Хоёр орны харилцаа шинэ боломжид нүүрлэж байна. Би Финландын удирдагчидтай хоёр орны харилцаа болон харилцан сонирхож байгаа бусад асуудлаар саналаа гүнзгий солилцож, хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн төлөвийг төлөвлөхөд бэлэн байна гэжээ.

Ван Хүнин, Ван Ян, Ли Жаньшү, Ян Жэчи нар нэг нисэх онгоцонд хамт хүрэлцэн очив.

/Баатар орчуулав/

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100