CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын олон газар экологийн оршуулга ногоон оршуулгын өөрчлөлт өрнөж байна

04-05-2017 10:17

 4-ний өдөр бол Хятадын бурхан бологсдоо тахих уламжлалт ханшны өдөр юм. Бурхан болсон хүмүүстээ хиншүү гаргаж, тэднийгээ нөгөө ертөнцөд амар амгалан байлгахыг даатгадаг нь хэдэн мянган жил уламжилсан зан үйл юм. Гэвч сүүлийн жилүүдэд байгаль орчноо хамгаалах ухамсар дээшилж, интернет сүлжээ хөгжсөнөөр Хятадын ард түмэн бурхан болсон хүмүүстээ зориулан интернет сүлжээн дээр Веб хуудас нээж, гэрэл зургийг нь байршуулан, сэтгэлийн үгээ бичих хэлбэрээр хүндэтгэл үзүүлэх болж байна. Оршуулгын талаар байгаль экологио хамгаалах ухамсар болон газар ашиглалт хязгаартай байгаа зэрэг шалтгаанаас болж, талийгаачдаа авсанд хийж газарт оршуулах, хөшөө босгодог арга хэлбэрт өөрчлөлт гарч, чандрыг нь модны ёроолд булах, цэцгийн үндсэнд цацах, гол мөрөнд цацах нь их болж байна.

2009 оноос хойш Хятадын иргэний засаг захиргааны яам модны ёроолд цацах, цэцгийн үндсэнд цацах зэрэг газар хэмнэсэн экологийн оршуулгыг идэвхтэй дэлгэрүүлж, газрын гүнд булах, цацах, тэнгист оршуулах зэрэг чандрыг үл үлдээх арга хэлбэрийг дэмжсээр ирсэн юм. Өнгөрсөн жил Хятадын засгийн газар "газар хэмнэсэн экологийн оршуулгын удирдах санал" гаргаж, газар ашиглалт, эх баялаг бага зарцуулах юм уу үл зарцуулах, амархан задрах материал хэрэглэхийг дэмжсэн юм.

Өдгөө Бээжин, Шанхай, Тяньжин, Гуандүн, Шань Ши, Хе Нань зэрэг газар тухай нутгийнхаа онцлогт зохицуулан газар хэмнэсэн экологийн оршуулга, ногоон оршуулгын өөрчлөлт шинэчлэл хийж байна. Жишээлбэл Бээжин хот энэ онд үнэ төлбөргүйгээр ногоон оршуулгын үйлчилгээ үзүүлэх болсон юм. Бээжин хотын иргэний засаг захиргааны товчооны дэд дарга Ли Хүнбин танилцуулж хэлэхдээ,

"Ясыг байгальд оршуулах гэдэг нь хайлуулсан ясыг задрах саванд хийх, эвсэл шууд шороонд цацаж, булшны газарт мод, цэцэг өвс зэргийг тарьж ногооруулаад бунхан, хөшөө зэргийг босгохгүй, ясыг нь хадгалахгүй арга хэлбэрийг хэлж байгаа юм. Өдгөө Бээжин хотын Чанчин-юань хэмээх оршуулгын газарт байгальд оршуулах газар гаргаж, Бээжин хотын харьяалалтай иргэд нас барвал үнэ төлбөргүй оршуулж болох юм. Тэнд задрах сав, салах ёслол, оршуулах ёслолыг үнэ төлбөргүй хийж болох бөгөөд энэ зардлыг засгийн газраас санхүүжүүлж байна. "

2014 оноос хойш, Бээжин хотноо жил бүр 90 мянган нас барсан хүний ясыг хайлуулж байгаа бөгөөд үүнээс гуравны нэг хувийг нь бунханд оршуулж байгаа юм. Энэ хэмжээ улам багасах хандлагатай болж, харин хайлуулсан ясыг нь далайд цацах, байгальд оршуулах болон үүнээс бусад байгаль орчинд ээлтэй аргаар оршуулах нь улам нэмэгдэж байна. 2016 онд Бээжин хотноо мод, цэцэг, өвсөнд оруулах юм уу ясыг нь цацаж булах зэрэг газар хэмнэх экологийн оршуулгын хэмжээ 56 орчим хувьд хүрсэн байна. Экологийн оршуулгыг урамшуулахын төлөө Бээжин хот далайд оршуулах, хайлуулсан ясыг нь хадгалахгүй, булж бунхан барихгүй тохиолдол бүрд 5000 юань олгох бодлого хэрэгжүүлж байна. Бээжин хотын Иргэний засаг захиргааны газрын орлогч дарга Ли Хүнбин хэлэхдээ, экологийн оршуулгын газрыг нас барсан хүмүүсээ дурсан санагалзах үзэмжит бүс болгохын төлөө талууд зүтгэж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "хамгийн гол нь хүмүүсийн үзэл ойлголт дээр байгаа юм. Хүмүүс ногоон экологитой нийцсэн оршуулгын шинэ арга барилыг хайн олж, орчин үеийн хүмүүсээс нас барагсадаа дурсан санагалзах арга хэлбэрт тохируулах ёстой. Энэ талаар би итгэлтэй байгаа, би лав иймэрхүү арга хэлбэр хайн олж чадах юм. Үүнд саяын дурдсан экологийн оршуулгын газар багтаж байгаа юм. Үнэндээ анх үүнийг дэлгэрүүлж эхлэх үед нийгэм нийтээрээ яаж хүлээж авахыг мэдэхгүй байсан. Харин сүүлд нь би нэгэн үзэсгэлэнт паркийг олж харсан, бас тэрхүү паркийн дунд нас барагсадаа оршуулах газартай, бид тэнд өөрийн гашуудал илэрхийлж, тэр нь бас хүн хийгээд байгаль улам эесэг зохицонгуйгаар оршсон орчин байх болно" гэжээ.

Хятададаас анхлан далайд оршуулж эхэлсэн хотуудын нэг нь Шанхай юм. 1991 оны 3-р сарын 19-нөөс анх далайд оршуулдаг болсноос хойш буюу 2016 оны эцэс болтол, Шанхай хот нийтдээ 37 мянга 56 нас барагсдын чандрыг далайд цацсан байна. Экологоор оршуулахын сайн талыг улам олон хүн ойлгосноор иймэрхүү "уламжлалт бус" оршуулгын арга барилыг улам олон хүн хүлээн зөвшөөрөх болжээ.Тэрээр хэлэхдээ,"Бидний хувьд, эн тэргүүнд хойдох буяны ажлыг улам хялбар болгохыг санаачилж байна. Хожим нь улам их газар шороог хэмнэж, хойч үедээ үлдээж байгаа хэрэг юм."

"Далайд оршуулах нь тохиромжтой, улам ихээр хүлээн зөвшөөрөгдөх болно гэж би бодож байна."

"Нэг талаар хүрээлэн буй орчноо хамгаалах, нөгөө талаар хойч үеэ анхаарч халамжлах явдал юм. Миний хувьд лав далайд оршуулахыг сонгох болно. бас цогцсоо хандивлаж ч магадгүй юм."

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100