CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Пакистаны ерөнхийлөгч: Хятад Пакистаны эдийн засгийн хонгил нь хөгжлийн явцдаа худалдаанд түлхэц өгнө

03-31-2017 10:34

Пакистаны "Бизнесийн рекордер" сонины 3-р сарын 30-ны өдрийн мэдээний дагуу, саяхан тус орны ерөнхийлөгч Маммун Хусейн "Хятад Пакистаны эдийн засгийн хонгил: Боломж болон сорилт" нэртэй форумд оролцох үедээ "Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын төслийн барилга байгуулалт дууссаны дараа тэнгис, хуурай, агаараар Пакистан болон бүс нутгийн улс орнууд, тэрчлэн дэлхийн улс орнууд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэх болохоор бизнес худалдааны үйл ажиллагаанд эрчтэй дэмжлэг үзүүлж, Пакистаныг хөгжил цэцэглэлтийн шинэ үе шатанд аваачих болно гэжээ.

тэр хэлэхдээ, Хятад Пакистаны эдийн засгийн хонгил бол бүс нутгийн дэд бүтцээр харилцан холбогдохын чухал үндэс суурь болохоор зөвхөн Хятад Пакистанд л ашигтай байгаад зогсохгүй, цаашлаад бүхий л бүс нутагт ашиг хүртээх болно. Энэхүү том төсөл нь геологийн хувьд улс орнуудыг харилцан холбож, хамтын хөгжлийг биелүүлэх төдийгүй, улс орнуудын хувь заяаг холбож, энх тайвнаар зэрэгцэн оршихыг биелүүлэх болно. Тэрээр мөн дэд бүтцээр харилцан холбогдохыг биелүүлэх төдийгүй, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг дэмжих болно" гэжээ.

\Д.Хүчитбаатар\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100