CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

БНХАУ-ын Элчин сайдын яам МУИС-д Ганжуур, Данжуур бэлэглэв

03-31-2017 10:09

БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яам МУИС-д "Ганжуур, Данжуур" их хөлгөн судрыг хандивлах ёслолын ажиллгаа 3-р сарын 30-нд МУИС-ын Эрдмийн танхимд боллоо. МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, БНХАУ-аас МУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, МУ-ын БСШУС-ын яамны Соёлын бодлогын газрын дарга Н.Болд нар ёслолын ажиллагаанд оролцож тус тус үг хэлсэн байна.
МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг бэлэглэж буй БНХАУ-ын Элчин сайдын яаманд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Энэ хөлгөн судрыг бэлэглсэн нь Хятад, Монгол хоёр ард түмний ойлголцол найрамдлыг бэхжүүлж, МУИС-ийн судалгаа, хичээл сургалтад тус дөхөм болгохыг хүсэж байгаагаа элчин сайд Шин Хаймин илэрхийлжээ.

Бурхан багш өөрөө айлдсан гэдэг зохиолуудын цоморлиг Ганжуурын 108 боть, түүний хожмын шавь нар сэтгэлгээ, арга зүйн уламжлаар бүтээсэн ном судрын цоморлиг Данжуур 225 боть, бүгд 333 боть Ганжуур, Данжуур бол монголчуудын бүтээсэн соёлын үнэт өв юм.
Монголчуудын өвөг дээдсийн нөр их хөдөлмрөөр XIII зуунд эхэлж, XVIII зуунд эцэслэн бүтээсэн энэ соёлын өв бүрэн эхээрээ МУ-ын Үндэсний Төв Номын Санд ганц хувь байдаг бөгөөд үүнтэй адил хэвлэл БНХАУ-д хэд хэд байдаг юм байна. БНХАУ түүнийг бүрэн эхээр нь хуулбарлан хэвлэсэн нь орчин үед хүн төрөлхтөнд цөөн тоогоор барласан Монгол Ганжуур, Данжууртай танилцах, түүнийг судлах, үр ашигтай агуулгаас нь суралцах өргөн боломж олгож байгаа юм.

Ёслолын ажиллагаанд Хятадын Элчин сайдын яамны дипломат ажилтнууд, МУИС-ийн багш, оюутнууд оролцлоо.


\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн \

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100