CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Шинэ Зеландын ерөнхий сайд: Хятадтай цаашид хамтран ажиллахад итгэл дүүрэн байна

03-30-2017 15:34

Орон нутгийн цагаар 3-р сарын 29-ний өглөө, Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Шинэ Зеландад хийсэн айлчлаа дуусгаад эх орондоо буцахаас өмнөхөн, Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Инглиш Шинэ Зеланд болон Хятадын сурвалжлагчдад ярилцлага өгсөн байна. Тэрээр хэлэхдээ, Ли Кэчян ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал Шинэ Зеланд Хятадын чөлөөт худалдааны хэлэлцээний шинэ шатанд гарах сайн сайхан чиг хандлага, хэтийн төлөвийг нээсэн бөгөөд ирээдүйн хамтын ажиллагаанд итгэл дүүрэн байна гэжээ.

29-ний өглөө эрт, ерөнхий сайд Билл Инглиш Окландын шууд нэвтрүүлгийн өрөөнд хүрэлцэн очсон байлаа. Тэрээр ерөнхий сайд Ли Кэчянтай маш их үр дүнтэй хэлэлцээ хийсэн гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, "Та бүхэн сайн байцгаана уу, бидний яриа хэлэлцээ маш үр дүнтэй болсон. Ли Кэчян ерөнхий сайд найрсаг дотно, нээлттэй байдлаар хоёр орны харилцааны хөгжилд шуурхай байр суурь авч байна. Бид худалдаа, хөрөнгө оруулалтын салбарыг багтаасан чухал чухал асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн" гэжээ.

Хоёр ерөнхий сайдын энэ удаагийн уулзалтын томоохон амжилтын хувьд, Хятад, Шинэ Зеландын чөлөөт худалдааны өдөр зэрэглэлийн хэлэлцээг эхлүүлэх бодит цаг хугацааг тогсоосон. Билл Инглиш ерөнхий сайд үүнд маш их сэтгэл өндөр байна. Тэрээр мэдэгдэхдээ, Хятад улс, Шинэ Зеландад улам нээлттэй хандаж байгаагийн адилаар, хойшид Шинэ Зеланд ч Хятадад улам их нээлттэй байх болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Бид чухал зөвшилцөлүүдийг дамжсаны эцэст чөлөөт худалдааны өндөр зэрэглэлийн хэлэлцээрийг эхлүүлэхээр шийдлээ. Энэ нь Хятад хийгээд барууны хөгжсөн орны хооронд анх удаа болж байгаа явдал юм гэж Ли Кэчян ерөнхий сайд хэлсэн. Хойшид Шинэ Зеландын улам олон шилдэг бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд нийлүүлэх бөгөөд Хятадад улам хөнгөлөлттэй нөхцөл хүртэх болно. Бид яг энэ асуудлаар хэлэлцэж байгаа. Мэдээж Шинэ Зеланд ч Хятадад адилхан нөхцөл боломжийг өгөх болно" гэжээ.
Одоо, Хятад, Шинэ Зеланд хоёр орон эдийн засаг худалдааны урт хугацааны тогтвортой харилцаа байгуулж, хоёр талт худалдааны өсөлт хоёр орны эдийн засгийн өсөлтийн хурдаас давлаа. 2008 онд Хятад, Шинэ Зеланд чөлөөт худалдааны гэрээнд гарын үсэг зурснаас хойш, хоёр орны худалдааны хэмжээ 2 дахин өсөж, одоо 23 тэрбум Шинэ Зеланд долларт хүрэв. Ирээдүйд Хятад, Шинэ Зеландын хамтын ажиллагааны сайжралтын хувьд, Хятадтай улам ойртвол, Шинэ Зеландын худалдааны ирээдүйн бодлогын бие даасан чанарт нөлөөлөх эсэх талаар Шинэ Зеландын зарим хэвлэл болон зарим хүмүүс сэтгэл түгшиж байгаа.

Энэ тухай ерөнхий сайд Билл Инглиш хэлэхдээ, "Хятад, Шинэ Зеландын хамтын ажиллагааны талаар бид худалдаа, хөрөнгө оруулалт болон аялал жуулчлалын салбарт маш сайн ашигтай байна. Өнгөрөгч хэд хоногт, хоёр орон бас иж бүрэн хэлэлцээр тохиролцсон. Жишээлбэл, бид урт хугацаагаар түрээслэх газар нутаг гаргаж, Хятадын хөрөнгө оруулагчдад амралтын төв буюу аялал жуулчдад зориулсан зочид буудал зэрэг дэд бүтцийг байгуулахад нь зориулан өгөх болно. Үүний зэрэгцээ ямарваа хамтын ажиллагаа нь бүгд маргаан байдгийг бид ойлгож байна. Гэвч эдгээр хамтын ажиллагаа нь Шинэ Зеландад ажлын байр олгох бөгөөд орлогыг нэмэгдүүлэх болно гэдгийг маш олон хүмүүс ойлгож байна" гэжээ.

Шинэ Зеландын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээс үзвэл, Хятадын жуулчдыг татахын тулд, Шинэ Зеланд удахгүй Австралийн дараа Хятадын жуулчдад дөхөм болгохын тулд аялал жуулчлалын 5 жилийн хугацаатай виз болон гаалийн шалгалтыг цахим системээр гүйцэтгэх арга хэмжээ авах болно. Ирээдүйд бас үр өгөөжтэй арга хэмжээнүүдийг цаашид хэрэгжүүлэх болно гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100