CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятадын цагаач иргэний буудуулсан хэргээр Франц үнэн байдлыг шалгах болно гэлээ

03-30-2017 15:24

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн хэвлэлийн төлөөлөгч Лү Кан 29-ний ээлжит бага хуралд хэлэхдээ, Франц улсад амьдарч байсан Хятадын цагаач иргэн францын цагдааг буудагдан амиа алдсан хэргээр Францын ГХЯ, Дотоод явдлын яамны албан тушаалтад хэргийг төв хянуур уг хэрэгт хандаж, уг хэргийн үнэн мөн байдлыг эрх мэдэгдэх болно хэмээн илэрхийлсэн гэлээ.

Орон нутгийн цагаар 26-ны орой, Франц улсад амьдарч буй Хятадын нэгэн цагаач иргэн гэртээ Францын цагдаад буудуулж нас барсан байна. Хэргийн дараа Франц дахь Хятадын цагаач иргэд Францын цагдаагийн газрын үүдэнд жагсан тайлбар өгөхийг шаардаж, тэдний дунд зөрчил гарсан юм.Хятадын ГХЯ-ны консулын хэлтэс, БНХАУ-аас Францад суугаа ЭСЯ-ны албан тушаалтад 28-ны өдөр Франц улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, Францын Дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газарт хандан төв чангаар харилцаж, Хятад улс уг хэрэгт ихээхэн анхаарал хандуулж буйг дамжуулан, хэргийн үнэн мөнийг эртхэн шалгаж, шалгалтын үр дүнг нийтэлэн, холбогдох хүмүүсийн шаардлагад идэвхтэй хариулт өгөхийг шаардасны зэрэгцээ, үр ашигтай арга хэмжээ авч Франц дахь Хятадын иргэдийн аюулгүй байдал, хууль ёсны эрх ашгийг баталгаажуулахыг шаардсан байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100