CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Эм эмнэлгийн өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ

03-29-2017 11:12

ХОУР-ийн мэдээ, Бүх Хятадын эм эмнэлгийн ажлын өөрчлөлтийн телевиз, телефон хурал 3-р сарын 28-ны өдөр Бээжинд болжээ. ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд чухал заавар өгч, Төрийн зөвлөлийн орлогч сайд, Төрийн зөвлөлийн арүүл мэндийн өөрчлөлтийн удирдах хэсгийн дарга Лю Яньдүн хуралд оролцсон бөгөөд үг хэлжээ.

Ли Кэчян, өнгөрөгч нэг жилд, олон газар, олон салбарууд нааштай эхэн сүвэгчилж, хамтын хүчин чармайлтаар эм эмнэлгийн өөрчлөлтийн шинэ ил тод ололт амжилтыг түлхэн ахиулсан байна. 2017 онд олон түмний тусгасан хүчир бэрх асуудалд чиглүүлж, эрүүл мэндийн өөрчлөлтийг улам гүнзгийрүүлж, эрүүл мэндийн даатгал, эрүүл мэнд, ядуусыг тэтгэх зэрэг ард иргэдэд үр өгөөжтэй ажлыг сайн хийх хэрэгтэй гэжээ.

Лю Яньдүн хэлэхдээ, ард түмний эрүүл мэндээр гол зангилаа болгож, эрүүл мэндийн өөрчлөлт, эмнэлгийн орчин үеийн менежмент, бүх иргэдийн эмнэлгийн даатгал, эмийн хангамж баталгаа зэрэг олон төрлийн ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

 \Сайн-Өлзий\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100