CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин, Балбын ерөнхий сайдтай уулзав

03-28-2017 09:33

27-нд Ардын Их Хурлын Танхимд, Хятад улсын дарга Ши Жиньпин, Балбын ерөнхий сайд Прачандатай уулзав.

Ши Жиньпин тэмдэглэхдээ, Хятад Балбын найрсаг хамтын ажиллагаа хоёр орон болон хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэнэ. Одоо Хятад Балбын харилцаа гүнзгийрэн хөгжиж байна. Хоёр орон засгийн газар, улс төрийн нам зэрэг олон давхаргын нягт харилцаагаа хэвээр хадгалж, дэд бүтцээр харилцан саадгүй холбогдох, гамшгийн дараах сэргээн босголт, дэд бүтэц, нийгэм соёлын солилцоо зэрэг салбарын хамтын ажиллагаагаа тогтвортой урагшлуулж байна. Миний бие энэ талаар баяртай байгаа. Хоёр тал үргэлжлэн хамтдаа хичээж, Хятад Балбын харилцааны хөгжлийн идэвхтэй байдлыг хамгаалж, Хятад Балбын найрсаг хамтын ажиллагааны шинэ байдлыг нээх ёстой гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100