CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

“Дорнын аялгуу” 8-р наадам Улаанбаатарт боллоо

03-28-2017 10:32


    “Дорнын аялгуу” хятад дуу дуулаач хүүхдүүдийн 8-р наадам 3-р сарын 24-нд Монгол улсын Улаанбаатар чуулганы байранд амжилттай болж өнгөрлөө. Хятадын соёл урлагийг хятад дуугаар дамжуулан хүүхэд багачуудад танилцуулах, хятад дуу дуулах хүүхэд багачуудын урлагийн болон хэлний авъяас мэдлэгийг нээн хөгжүүлэх, Монголын хүүхэд багачуудын хятад дууны урын санг нэмэгдүүлэх зорилготой тус наадмыг БНХАУ-ын Олон Улсын Радио /CRI/ - Монгол Улсын "Үй Цай" бүрэн дунд сургуулийн хамтарсан "Күнзийн сургалтын танхим"-аас зохион байгуулсан юм. Монгол улсын СГЗ, хөгжмийн тоймч Х.Буянхишиг, Улаанбаатар чуулгын ерөнхий удирдаач Р.Ганбат, МУИС-ын дэргэдэх Күнзийн институтын Хятад талын захирал Жү Жүньли, МУБИС-ын дэргэдэх Күнзийн институтын Хятад талын захирал Бао Айдүн, МУ-дахь Хятадын сайн дурын багш нарын ахлагч Линь Юйбао зэрэг олон зочин, шүүгч нар 300 гаруй үзэгчдийн хамт оролцжээ.
    “Дорнын аялгуу” 8-р наадамд Монгол улсын Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг хотын ерөнхий боловсролын хятад хэлний сургалттай 21 сургуулиас нийт 92 оролцогчид “Улаанбаатар чуулга”-ын тайзнаа авьяас ур чадвараа сорьцгоолоо.
Нийт оролцогчдыг бага, дунд, ахлах насны гэсэн дөрвөн ангилалаар хувааж шалгарууллаа. Ийнхүү Гэгээрэл сургуулиас нэг, Үй Цай сургуулиас гурван “Нэгдүгээр байр”-ны шагналтнууд тодорчээ.


Б.Алтаннавч 

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100