CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Түвдийн сая гаруй боолууд чөлөөлөгдсөний 58 жилийн ойг тэмдэглэв

03-28-2017 13:44

"Даарсан хүн нарны гэрлийг сайн мэддэг. Феодалын байгууллын дарлал мөлжлөгийг ханатал амссан сая гаруй боолууд шинэ Түвдийн аз жаргалыг маш нандигнадаг" гэж үүрэгт ажлаа аваад хоёрхон сар болж байгаа ТӨЗО-ны дарга Чизаал телевизээр үг хэлэхдээ хэлсэн юм. Өнөөдөр бол ТӨЗО-ны сая гаруй боолууд чөлөөлөгдсөний 58 жилийн ойн өдөр юм.

Чизаал хэлэхдээ, 58 жилийн турш, Түвдийн ард түмэн саад бэрхшээлийг даван туулж, хөгжлийнхөө төлөө хүчин зүтгэсээр ирсэн юм. 2016 онд ТӨЗО-ны дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 10 хувиар өсч, өсөлтийн хурдаар Хятадад гуравдугаарт оржээ. Хот, хөдөө тосгоны оршин суугчдын орлогын өсөлтөөрөө Хятадад нэгдүгээрт жагсаж байна. Бүх талаар ядуурлаас ангижрах ажлыг эрчтэй өрнүүлж, ядуу амьдралтай 77 мянган иргэдийг нүүлгэн шилжүүлж, 130 мянган хүнийг ядуурлаас ангижруулсан гэжээ.

Үүний зэрэгцээ, экологийн аюулгүй байдлыг хамгаалах болон барилга байгуулалтын төлөвлөгөөг сайтар хэрэгжүүлснээр, Түвдийн тэнгэр нь хөх, газар нь ногоон, ус нь тунгалаг, агаар нь цэвэр болсон юм. Түвд нь эрчимтэй хөгжиж, улс оронтойгоо хамт чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах замаар урагшилж байна гэж Чизаал хэллээ.

Тэрээр: Түвдийн сая гаруй боолуудыг чөлөөлсөн ойг тэмдэглэж байгаа нь хуучин Түвдийн түнэр харанхуй түүх, шинэ Түвдийн асар их өөрчлөлт шинэчлэлийг дэлхий дахинд харуулж байгаа бөгөөд Түвдийн үндэстнүүдийн ард түмэн түүхээ өнө үүрд санаж, цаг мөчөө нандигнан, ирээдүйг нээхийн тулд хүчин зүтгэхийг уриалж байна гэжээ.

\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100