CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын зөвлөхүүд байгуулагдав

03-28-2017 10:46

"Хятад, Пакистаны эдийн засгийн хонгилын чадавхийн байгуулалтын төв"-ийн нээлтийн ёслол 27-нд Пакистаны нийслэл Исламабадад болов. Энэ нь Хятад Пакистаны эдийн засгийн хонгилын байгуулалтын хүрээнд гол судалгаа хийх Пакистаны анхдагч албаны зөвлөхүүд юм.

Пакистаны Төлөвлөлт, хөгжил шинэчлэлийн яамны сайд Ахсан Икбал нээлтийн ёслолын үеэр хэлэхдээ Хятад, Пакистаны эдийн засгийн хонгил Пакистаны хувь заяа болон ирээдүйтэй холбогдож, тус төслийг хэрэгжүүлснээр Пакистаны хөрөнгө оруулалтыг татах хүчнээр тааруухан, эрдэс баялгаар дутмаг, дэд бүтцээр хоцрогдонгуй байдлыг өөрчилж, эдийн засаг нийгмийн хөгжилд шинэ завшаан боломж олгож байна. Зөвлөхүүдэд үндэсний, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачид багтаж, эдийн засгийн хонгилын холбогдох мэдээллийг уламжилж, хонгилын байгуулалтад нэмэр хандив оруулна гэв.

Хятадаас Пакистанд суугаа элчин сайд Сүнь Вэйдүн, эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалтаар дамжуулж Пакистанд туслан эдийн засгийг хөгжүүлж, дэд бүтцээр холбохыг дэмжин, нэн олон ажлын байраар хангах болно. Шинээр байгуулагдсан зөвлөхүүд хонгилын байгуулалтад нэгдэж, хөгжилд үйлчлэн, Пакистаны аж ахуйн нэгжүүд болон хувь хүн үр шимийг нь хүртэнэ гэв.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100