CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Шинэ Зеландын ерөнхий сайдтай хэлэлцээ хийв

03-28-2017 09:48

Хятадын Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 27-ны үдээс өмнө Веллингтон дахь ерөнхий сайдын ордонд Шинэ Зеландын ерөнхий сайд Билл Инглиштэй хэлэлцээ хийсэн байна.

Хэлэлцээний үеэр, Ли Кэчян: Хятад, Шинэ Зеланд дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилд, хоёр тал харилцан хүндэтгэсэн, эрх тэгш хамтран ажиллах зарчмын дагуу улс төрийн дээд түвшний итгэлцэл тогтоосон бөгөөд ажил хэрэгч баялаг үр дүнд хүрлээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа нь Хятад улс болон өрнөдийн хөгжсөн орнуудын харилцааны тэргүүн эгнээнд урт хугацаанд явсаар байгааг улс орны адил бус нөхцөл байдал, хөгжлийн адил бус үе шатанд буй улс орнууд эвсэг зохицонгуй зэрэгцэн орших үлгэр жишээ болсон гэж болно. Шинэ Зеландын талтай хамтдаа улс төрийн харилцан итгэлцлээ цаашид нэмэгдүүлэн, олон давхарга дахь хэлхээ холбоогоо нягтруулж, ажил хэрэгчээр хамтран ажиллаж, Хятад, Шинэ Зеландын стратегийн бүх талын хамтын ажиллагааны түншийн харилцааг шинэ шатанд дэвшүүлэн хөгжүүлэхэд Хятадын тал бэлэн байна гэлээ.

Билл Инглиш: Шинэ Зеланд болон Хятад дипломат харилцаа тогтоосноос хойших 45 жилд, хоёр орны харилцаа маш сайн хөгжиж, хамтын ажиллагаа тасралтгүй эрчимжиж, ард иргэд хоорондын харилцан ойлголцол өдөр ирэх тусмаа гүнзгийрсэн байна. Шинэ Зеланд, Хятад хоёр орны харилцаанд их олон "нэгдүгээр" бий болсонд Шинэ Зеландын тал баяртай байна гэлээ. Шинэ Зеланд нэг Хятадын бодлого баримтлан, "Нэг бүс нэг зам"-ын хамтын ажиллагааг дэмжиж, Хятадын талаас Шинэ Зеланд дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн, эдийн засаг худалдаа, шинжлэх ухаан технологи, хууль зүй, хууль хэрэгжилт зэрэг салбарууд дахь хамтын ажиллагаагаа цаашид ахиулан, хүмүүнлэгийн салбар дахь хэлхээ холбоогоо дорвитой нэмэгдүүлж, хамтын ажиллагааны үндэс суурийг бататган, цаг уурын өөрчлөлт, Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагаа, Ази Номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны зохицуулалт зэрэг дэлхийн болон бүс нутгийн асуудлаар зохицон ажиллана гэж тэрээр илэрхийлэв.

Хэлэлцээний дараа, хоёр ерөнхий сайд хоёр талын эдийн засаг худалдаа, соёл, боловсрол, шинжлэх ухаан технологи, гааль, аялал жуулчлал зэрэг салбаруудын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд байлцлаа.

/D/

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100