CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Линьжэн Юе-э-г засаг даргаар сонгогдсонтой холбогдуулан үг хэлэв

03-27-2017 10:48

Төв Засгийн газраас Хонгконгод суугаа холбоо барих газрын албаны хүн 26-нд Линьжэн Юе-э-г Хонгконгийн 5 дахь засаг даргаар сонгогдсонтой холбогдуулан хэлсэн үгэндээ: Засаг даргын сонгууль Хонгконгийн тулгуур хууль, БХАТИХ-ын Байнгын Хорооны шийдвэр, Хонгконгийн засаг захиргааны онцгой бүсийн хуулийн дагуу явагдсан нь ил тод, эрх тэгш, голч шударга зарчмыг харуулж, сонгуулийн ажиллагаа урагштай болсон гэж тэмдэглэжээ.
Тэрээр, Линьжэн Юе-э-г засаг даргаар сонгогдсонд баяр хүргээд, олны итгэлийг хүлээж, онцгой бүсийн захиргааг удирдан, Хонгконгийн олон салбарынхантай эв санаа нэгтэй ажиллан, "нэг улс хоёр систем"-ийн чиг шугам, тулгуур хуулийг бүх талаар оновчтой хэрэгжүүлж, хүчээ төвлөрүүлэн, эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьжиргааг ахиулж, нийгмийн тогтвортой, эв зохицолд тус дөхөм үзүүлэн, шинэ байдал бий болгохын төлөө хүч тавин ажиллахыг Линьжэн Юе-э-д хүссэн байна

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100