CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

6 аврагч алагдсан хэргийг хатуу зэмлэн буруушааж байна

03-27-2017 10:39

НҮБ-аас Өмнөд Суданд суугаа хүмүүнлэгийн асуудлыг зохицуулагч Евгений Овусу 26-нд мэдэгдэл гаргаж, 25-нд 6 аврагч нийслэл Жобагаас зүүн нутгийн Пибор сууринд очих замдаа алагдсан хэргийг хатуу зэмлэн буруушаав.

Мэдэгдэлд, Өмнөд Суданы хүмүүнлэгийн шаардлага түүхэнд байгаагүй шинэ төвшинд хүрч байгаа үеэр аврагчид хөнөөгдөж буй нь үнэхээр сэтгэшгүй юм. 2013 оны 12-р сард Өмнөд Суданы мөргөлдөөн буй болсноос хойш аврагчид хамгийн олноор хөнөөгдөж буй хэрэг нь энэ юм гэжээ.

Мэдэгдэлд дурдсанаар 2013 оны 12-р сараас өдөөг хүртэл дор хаяж 79 аврагч Өмнөд Суданд алагдсан байна.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100