CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кечян Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйтэй утсаар ярив

03-24-2017 12:47

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кечян 23-нд Лондонд болсон террорист халдлагатай холбогдуулан Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйтэй утсаар ярьж, террорист халдлагыг шүүмжилж, амиа алдсан хүмүүст эмгэнэл илэрхийлж, шархдагсад болон нас нөгчөгсдийн гэр бүлийнхний сэтгэл санааг хуваалцав.

Тэрээр: Хятадын тал аливаа терроризмыг эсэргүүцнэ. Хятадын тал Их Британи болон Олон улсын хамтын нийгэмлэгтэй хамт терроризмыг эсэргүүцэж, дэлхийн энх тайван, тогтвортой, аюулгүй байдлын төлөө хичээн зүтгэх болно гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100