CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин, Путин нар Хятад, Оросын арга хэмжээнд баярын захидал илгээв

03-24-2017 13:10

Хятад, Оросын эрх баригч намын яриа хэлэлцээний механизмын 6-р хурал болон Хятад, Оросын улс төрийн намуудын чуулга уулзалт 23-нд Оросын Казанд болж, Ши Жиньпин, Владимир Путин нар баярын захидал илгээжээ.

Ши Жиньпин баярын захидалдаа, энэ хоёр уулзалт эхэлсэнд баяр хүргэж, стратегийн хамтын ажиллагааны зориг санаа, үеийн үед найрсаг байх үзэл ойлголтыг баримтлан, Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцааг гүнзгийрүүлэх тухай миний, ерөнхийлөгч Путинтэй тохиролцсон нийтлэг ойлголт юм. ХКН, Нэгдсэн Орос Нам механизмын хэлхээ холбоогоо нягтруулах нь хоёр намын бүтээн байгуулалт, хоёр талын стратегийн итгэлцлийг нэмэгдүүлэх, хоёр орны ажил хэрэгч хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахины энх тайван, хөгжлийг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэнэ гэжээ.

Путин баярын захидалдаа, Орос, Хятадын харилцаа хамгийн өндөр түвшинд хөгжиж буй нь одоогийн их гүрэн хоорондын хамтын ажиллагааны жишиг болжээ. Энэ удаагийн арга хэмжээ ажилтад хүрч, хоёр ард түмний ойлголцол найрамдлыг улам бэхжүүлнэ гэдэгт итгэж байна гэжээ.

\Сарантуяа\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100