CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

2040 он гэхэд 600 сая гаруй хүүхэд ундны усаар гачигдана

03-24-2017 13:54

 НҮБ-ын хүүхдийн сан 22-нд дэлхийн ус хамгаалах өдөрт холбогдуулан тайлан нийтэлж, 2040 он гэхэд дэлхийн хүүхдүүдийн 4-ны нэг буюу 600 сая гаруй хүүхэд усны нөөц хомсодсон газар амьдрах болно гэж тэмдэглэжээ.

Хүүхдийн сан мөн өдөр нийтэлсэн "ирээдүйг харъя: Цаг уурын өөрчлөлт дэх ус болон хүүхэд" нэртэй тайланд, усны нөөцийн хомсдол нь хүүхдүүдийн амьдралд учруулах заналхийлэл, цаг уурын өөрчлөлт нь эрсдэлийг хэрхэн хурцатгах талаар судалгаа хийсэн байна.

Тайланд: Одоо 36 оронд усны нөөцийн хомсдол тулгараад байна. Температур, далайн түвшний өсөлт, үерийн ус, ган гачиг, цас мөс хайлах зэрэг нь усны хүрэлцээ, эрүүл мэндийн системд сөрөг нөлөө учруулдаг. Мөн хүн амын өсөлт, аж үйлдвэржилт, хотжилт нь усны нөөцийн хэрэгцээ шаардлагыг нэмэгдүүлсэн бөгөөд дэлхийн олон газрын мөргөлдөөн зэрэг нь хүүхдүүдийн усны нөөцөд заналхийлэл учруулж байна гэж тэмдэглэжээ.

\Ренчинсоо\
 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100