CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян Австралийн ерөнхий сайдын зохион байгуулсан зоогт оролцохдоо илтгэл тавив

03-24-2017 13:01

 Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Канберрагийн парламентын ордонд Австралийн ерөнхий сайд Малколм Турнбуллийн зохион байгуулсан зоогт оролцох үеэрээ илтгэл тавьсан байна. Австралийн Сенатын дээд доод танхимын гишүүд, аж ахуйн нэгж, шинжлэх ухаан, боловсролын салбарын зүтгэлтнүүд, гадаад орнуудаас Австралид суугаа элчин сайд зэрэг 400 гаруй хүн зоогт оролцжээ.
Ли Кэчян баярын үгэндээ Хятад, Австралийн харилцаа, хамтын ажиллагаа маш нягт харилцаа холбоотой юм. Миний энэ удаагийн айлчлалын эн тэргүүний чухал зорилго бол чөлөөт худалдааг дэмжих явдал юм. Эдийн засгийн даяаршилийн түүхэн урсгалын дагуу, нөхцөл боломжийг ашиглан хурдтай хөгжих, хөгжлийн явцад тулгарсан асуудлаа зохицуулах явдал болно. Австралитай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, худалдааны либералчлалыг хамгаалан, даяарчлалыг дэмжих үйл явцаа хамтдаа бүс нутаг, дэлхийн дахинд харуулахад бэлэн байна.
Миний айлчлалын хоёрдох зорилго бол бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих явдал юм. Эдийн засгийг хөгжүүлж, иргэдийн амьжиргааг сайжруулахад тогтвортой газар нутаг, энх тайван олон улсын орчин шаардагдана. Хятад улс энх тайван хөгжлийн замаар эрс хэлбэрэлтгүй замнахаа баримтална. Энэ нь уламжлалаа залгамжилж байгаа төдийгүй Хятадын ирээдүйн эрх ашгаа биелүүлэх шаардлага юм. Бид Австрали зэрэг холбогдох орнуудтай хамтдаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалж, хамтын хөгжлийг дэмжих болно.
Миний айлчлалын гурав дахь зорилго бол Хятад, Австрали харилцан хүндэтгэсэн, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, соёлын харилцаагаа эрчимжүүлэх явдал юм. Австралитай хамтдаа ижил бус соёл иргэншил хоорондоо эвсэг зохицонгуй зэрэгцэн оршихыг дэмжиж, хүмүүнлэгийн харилцаа, боловсрол, аялал жуулчлал, биеийн тамир спорт зэрэг салбарын хамтын ажиллагааг дэмжиж, Хятад Австралийн харилцааны хөгжлийг илүү өргөн уудам хэтийн төлөвт хүргэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.


\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100