CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Удаа дараа гал нээсний улмаас 4 хүн амиа алдав

03-24-2017 13:30

 22-нд АНУ-ын төв хэсгийн Висконсин мужид удаа дараа гал нээсэн хэрэг гарч, нэг цагдаа зэрэг нийт 4 хүн амиа алдав. Мөн орой Цагдаагийн газрын мэдээлснээр, заналхийлэлийг нэгэнт арилгаж, нэг сэжигтнийг баривчилсан гэжээ.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, анх Марафоны банкинд дээрх хэрэг гарчээ. Цагдаагийн талаас сэрэмжлүүлж хэлэхдээ, банкинд гарсан гал нээсэн хэрэг гэр бүлийн маргаанаас болсон байж мэдэнэ, хэргийн газарт очиход хоёр хүн суманд өртөн амиа алдаж, алуурчин зугтсан байв. Дараа нь орон нутгийн хуулийн компани болон нийтийн орон сууцанд гал нээсэн хэрэг дараалан гарав гэжээ.

Тусгай хүчний олон цагдаа хэрэг гарсан олон нийтийн орон сууцыг яаралтай бүсэлж, ойролцоох сургууль зэрэг олон нийтийн газрыг хаасан байна. Хэдэн цагийн тулалдсаны эцэст орой тийш буун дуу намжихад, заналхийллийг арилгаж, нэг сэжигтнийг баривчилсан хэмээн эрх баригчид мэдэгджээ.

Орон нутгийн албан тушаалтан хэргийн бодит шалтгаан, бусад нарийн байдлыг мэдэгдээгүй ба бүх талаар шалгаж байна хэмээн илэрхийлжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100