CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хил орчмын иргэдийн худалдааны бүс албан ёсоор ашиглалтад оров

03-23-2017 13:33

 Сурвалжлагч Хөх хотын гаалийн газраас мэдээлснээр, саяхан Өвөр Монголын засгийн газраас Эрээн хотын хил орчмын иргэдийн худалдааны бүсийг албан ёсоор ашиглалтад орохыг зөвшөөрснөөр Эрээн хот олон улсын бараа гүйлгээний төвийг байгуулах ажил чухал ахиц гарсныг харуулж байна.

Эрээн хотын гаалийн бүртгэлээр, тус хотын хил орчмын иргэдийн худалдааны бүс 2016 оны 7-р сарын 20-ноос 2017 оны 3-р сарын 6 хүртэл туршин ажиллуулах явцад давхардсан тоогоор 152 мянган хүн хүлээн авч, борлуулалтын нийт хэмжээ нь 18 сая 526 мянган юаньд хүрчээ. Үүнд худалдааны бүсэд 2285удаагийн 16 сая 965 мянган юанийн үнэ бүхий худалдаа, жуулчдын 1 сая 560 мянган юанийн үнэ бүхий 3824 удаагийн худалдааг бүртгүүлэв. Хиам, борц, монгол дээл, арьсан гутал, ноолууран бараа гүйлгээ сайтай, байнгын бараа болжээ. \Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100