CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

"Түмэн газрын цайны зам"-ыг соёлын өвд бүртгүүлнэ

03-23-2017 13:40

22-нд Шаньши мужийн Тай Юань хотод Хятадын найман мужийн "Түмэн газрын цайны замыг соёлын өвд бүртгүүлэх ажлын хурал" болж, Хятадын түмэн газрын цайны замыг дэлхийн соёлын өвийн урьдчилсан жагсаалтад оруулах албан бичгийн талаар судлан ярилцаж, эхний шатанд 45 газрыг соёлын өвд бүртгүүлэхээр болжээ.

Мөн өдөр Хүбэй, Фүжянь, Жянсү, Хүнань, Хэнань, Шаньши, Хэбэй, Өвөр Монголын соёлын өв хариуцсан товчоо болон түмэн газрын цайны замыг соёлын өвд бүртгүүлэх хамтарсан албаны ажилтнууд цугларч, соёлын өвд бүртгүүлэхийн чухал чанарыг судлан хэлэлцсэн байна.

Түмэн газрын цайны зам Хятадын Фүжяний Ү И Шань хотоос эхэлж, Жянши, Хүнань, Хүбэй, Хэнань, Шаньши, Хэбэй, Өвөр Монгол зэрэг долоон мужийг дайран өнгөрч, Хүрээ буюу Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоор дамжин Хятад, Оросын хилийн худалдааны Хиагт хот хүрдэг ба бүх замын урт бараг 4760 км юм.

Цайны зам Оросын нутаг дэвсгэрээр дайран цааш үргэлжилж, Төв Ази болон Европын бусад оронд хүрснээр, тус цайны зам 13 мянган км үргэлжилдэг учир "Түмэн газрын цайны зам" хэмээн алдаршжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100