CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад, Израйлийн ерөнхий сайд нар хэлэлцээ хийв

03-21-2017 14:20

 20-нд АИХ-ын ордонд, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян айлчлан ирсэн Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаниахутай хэлэлцээ хийлээ.
Ли Кэчян: Хятад, Израйль дипломат харилцаа тогтоосон 25 жилд хоёр талын харилцаа эрчимтэй хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа баялаг амжилттай боллоо. Хятад улс Израйлийн талтай хамт улс төрийн итгэлцлээ улам батжуулж, бүх талын түншийн харилцаандаа шинэ үр дүн гаргаж, боловсрол, аялал жуулчлал, нийгэм, соёлын харилцаа холбоогоо нягтруулан, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам өндөр түвшин, улам өргөн салбарт гүнзгий хөгжүүлж, хоёр орны ард түмэнд улам их ач тус хүртээхэд бэлэн байна гэжээ.

Бенжамин Нетаниаху: дэлхийн 2-р дайны үед Хятадын ард түмэн халуун гараа сунган Израйлийн ард түмэнд тусалсныг Израйлийн ард түмэн хэзээ ч мартахгүй. Сүүлийн жилүүдэд Израйль, Хятадын хамтын ажиллагаа дорвитой хөгжлөө. Израйль улс Хятадын талтай хамт дэлхийн шинжлэх ухаан, техникийн хөгжлийн хандлагад зохицон, шинэ бүтээмжийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ирээдүйгээ хамт бүтээн байгуулахад бэлэн байна гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100