CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

"Хятадын соёлын долоо хоног" аян Үй Цай сургуульд боллоо

03-20-2017 17:16

"Хятадын соёлын долоо хоног" аян 3-р сарын 13-18-ны өдрүүдэд Монгол улсын Үй Цай хятад хэлний сургуульд боллоо. Аяны хүрээнд тус сургуулийн 1100 гаруй сурагчийн дунд Хятадын уламжлалт соёлыг сурталчлан таниулж, төрөл бүрийн тэмцээн зохион байгуулсан юм.
Соёлын долоо хоногийн үеэр Үй Цай сургуулийн хятад хэлний багш нар 1-12-р ангийн сурагчдын хятад хэлний төвшинг харгалзан хувь хүний ба баг хамт олны төрөл бүрийн тэмцээн зохиолоо. Тухайлбал: "12 жил миний бүтээлд" нэртэй бага ангийн сурагчдын дунд уран баримлын, 6-11-р ангийн сурагчдын дунд "Би чадна" нэртэй уран бичлэгийн уралдаан болон 4-11-р ангийн сурагчдын дунд "Бээжин дуурийн дүрүүд" нэртэй нүүр хувиргалтын тэмцээнүүдийг зохиолоо. Мөн 1-11-р ангийн сурагчдын дунд "Уран хайчилбар", 3-11-р ангийн сурагчдын дунд "Би таалаа" оньсого тааврын уралдааныг тус тус зохион байгууллаа.
"Хятадын соёлын долоо хоног" аян нь Үй Цай сургуулийн сурагчдад Хятадын уламжлалт соёлтой биечлэн танилцах, сурагчдын хятад хэл сурах сонирхлыг нэмэгдүүлэх боломжоор хангаж өгсөн юм. Түүнчлэн баг хамт олны цуврал тэмцээнүүдийг зохион байгуулснаар сурагчдын идэвхээ бүрэн дайчлах, хувь хүний авьяас чадварыг цаашид илрүүлэх, баг хамт олноороо хамтран ажиллах үзэл ойлголтыг нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдол үзүүллээ.

Тус аяны хүрээнд Хятадын баяр ёслолын билэгдэл болох дэнлүү, хос уянга, хятад зангиа зэргийг сургуулийн байр, зорчих хонгилуудад чимэглэн засаж, соёлын орчинг бүрдүүлжээ.

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100