“Дондогмаа” мотоцикл
03-20-2017 16:38
Аливаа машин техник хоорондоо мөргөлдсөн тохиолдолд их бага хэмжээгээр эвдрэл гэмтэл гарах цаашлаад жолоодож явсан жолооч зорчигчдын амь нас, эрүүл мэндийг ноцтой хохироох эрсдэлтэй билээ. Тэгвэл АНУ-ын хэсэг эрдэмтэд “Lit Motors C-1” хэмээх мотоциклийг зохион бүтээж, ямарваа хүчинтэй мөргөлдсөн тохиолдолд гарах эрсдлийг тодорхой хэмжээнд бууруулж чадсан байна.
“Lit Motors C-1” нь ямар ч байдлаар унагаагаад ч босоод ирдэг “Дондогмаа” гэх хүүхэлдэйтэй тун төстэй. Тодруулж хэлбэл уг мотоциклийг “gyroscop”-ийн чадавхид суурилан зохион бүтээсэн гэнэ.
Үүгээр тогтохгүй тус мотоцикл нь гоёмсог өнгө төрх, гайхалтай дизайнаараа хэдийнээ хэрэглэгчдийн анхаарлыг татаад эхэлсэн байна. “Lit Motors C-1” мотоцикль нь “Tэсла” компаны зайтай, бүрэн цэнэгээрээ 320 км замыг туулах чадвартай бөгөөд дээд хурд нь 160 км/цаг юм байна. Хурдтай, тогтвортой, байгаль орчинд ээлтэй төдийгүй ихэнх үйлдэл нь ухаалаг гэдгээрээ энэхүү унаа нь орчин цагийн хэрэглэгчдийн анхаарлыг зүй ёсоор татаад байна.