CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Синьхуа агентлагийн “Сансар” APP албан ёсоор ашиглалтад орлоо

03-17-2017 16:19

3-р сарын 17-ны өдөр, Монгол мэдээ мэдээллийн “Сансар” APP албан ёсоор ашиглалтад орж, нээлтийн ёслолын үйл ажиллагаа ӨМӨЗО-ны төв Хөх хотод боллоо.
“Сансар” APP нь Синьхуа агентлагийн Өвөр монгол дахь салбар мөн ӨМӨЗО-ны Үндэстний Хэрэг Эрхлэх Зөвлөлөөс хамтран байгуулсан, Синьхуа Монгол нэт-ээс эрхлэн гаргаж буй мэдээллийн шинэ суваг юм. Үндэстний цөөнхийн хэл яриа, бичиг үсгээр хэрэглэгчдэд хүрч буй энэхүү APP нь Синьхуа агентлагын мэдээ мэдээллийн эх сурвалжид тулгуурлан дэлхий дахинд яг одоо болж байгаа халуун үйл явдал, монгол нутгийн цаг үеийн мэдээ мэдээлэл болон улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл урлаг гэхчилэн бүхий л салбарыг хамарсан мэдээллийг видео, аудио, үсэг, зургийн хэлбэрээр цаг тухай бүрд нь хэрэглэгч та бүхэнд хүргэх болно.
“Сансар” APP ашиглалтад орсноор ӨМӨЗО хийгээд Хятадын бусад муж Өөртөө Засах Оронд тархан суурьшсан өргөн олон монгол хэрэглэгчид та бүхэн өөрийн үндэстний хэл,  бичгээр мэдээ мэдээлэл хүлээн авах боломжтой болох юм. Онцгойлон манай АРР нь хил хязгаар нутгийн харилцаа холбоо дөхөмгүй бүс нутгийн малчин түмэнд нам засгийн дуу хоолойг хүргэж, төрөөс хэрэгжиж буй иргэдийн амьдрал, амьжиргаанд туслах бодлогыг ухуулан сурталчилж, хил хязгаар орны үндэстнүүдийн иргэдийн эе зохицлыг ахиулах үүрэг гүйцэтгэх юм. Мөн Синьхуа агентлагийн шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үндэстний орон дахь орон зай хийгээд нэр нөлөөг улам өргөтгөх болно.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mn.cctv.com
Шинэ мэдээ
860010-1116160100