CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Саудын Арабын ван Салмантай хэлэлцээ хийв

03-17-2017 09:40

 Хятад улсын дарга Ши Жиньпин 16-нд Ардын Их Хурлын Ордонд Саудын Арабын ван Салман Бин Абдулазиз Аль-Сауд-тай хэлэлцээ хийлээ. Хоёр орны төрийн тэргүүн нар, хоёр талын харилцааны хөгжлийн чиг хандлагыг хадгалан, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, Хятад, Саудын Арабын иж бүрэн стратегийн түншийн харилцаа тасралтгүй шинэ үр бүтэмжид хүрэхэд тус дөхөм үзүүлэхийг санал нэгтэй зөвшөөрөв.

Ши Жиньпин, Хятад, Саудын Арабын харилцаа нэн их хөгжлийн нөөц хүч, боломж нөхцөлтэй, хоёр тал хоёр орны харилцааны хөгжлийн ерөнхий чиг хандлагыг сайтар атгаж, Хятад, Саудын Арабын нэн сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлох ёстой. Саудын Араб улс орныхоо байдалд нийцсэн хөгжлийн замаар замнахыг Хятадын тал уулынхаа адилаар дэмжих бөгөөд Саудын Араб бүс нутгийн болон олон улсын үйл хэрэгт нэн их үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ. Саудын Араб "2030 оны зорилт"-оо биелүүлэхийг Хятадын тал дэмжих бөгөөд Саудын Араб "Нэг бүс нэг зам"-ыг хамтаар бүтээн байгуулах олон улсын хамтын ажиллагааны түнш болохыг сайшаана. Хятад улс бол Саудын Арабын түүхий нефтийн экспортын найдвартай, тогтвортой зах зээл юм. Хоёр тал хамтаар эрчим хүчний салбарын интеграцчилсан хамтын ажиллагааны төлөв байдлыг бий болгож, мэдээлэл холбоо, сансар судлал зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, банк санхүү, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны индэр байгуулах тухай хайн сүвэгчлэх нь зүйтэй гэв.

Ши Жиньпин, Ойрх Дорнодын улс орнуудыг багтаасан зам дагуу орнуудтай "Нэг бүс нэг зам"-ыг хамтдаа бүтээн байгуулж, нээлттэй хөгжлийн дундаа нөхцөл боломжоо хуваалцан, дэд бүтцийн түншлэлийн явцад хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, энх тайван ба хөгжлийг урагш ахиулахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Салман Бин Абдулазиз Аль-Сауд, Саудын Араб нэг Хятадын бодлого гуйвшгүй баримталж, Саудын Араб Хятадын дээд зиндааны хамтарсан комисс энэхүү индрээр дамжин хоёр орны худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, хоёр орны стратегийн түншийн харилцааг нэмэгдүүлэхэд бэлэн байна. Ойрх Дорнодын үйл хэрэгт Хятадын тал нэн их үүрэг гүйцэтгэхийг Саудын Араб хүсэж байгаа бөгөөд Хятадын талтай хамтдаа хичээн зүтгэж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, хөгжил дэвшлийг ахиулахад бэлэн байна гэв.

Хэлэлцээ өндөрлөсний дараа, хоёр орны төрийн тэргүүн нар худалдаа эдийн засаг, эрчим хүч, соёл, боловсрол, шинжлэх ухаан техник зэрэг салбар дахь хоёр талын хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд байлцаж, түүнчлэн хамтдаа Хятадын Үндэсний Музейд нээгдсэн "Арабын замнал-Саудын Арабаас олдсон соёлын өв дурсгалууд" үзэсгэлэнгийн хаалтын ёслолд оролцов.

\Уртнасан.\

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100