CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Германы канцлертэй утсаар ярилцав

03-17-2017 11:13

Хятад улсын дарга Ши Жиньпин Германы канцлер Ангела Меркельтэй утсаар ярилцжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, энэ жилд Хятад, Герман хоёр орон дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн тохиож байна. Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд гүнзгий эрчимтэй хөгжиж байна. Хоёр орон иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа шинэ шатанд хүргэхийг Хятадын тал хүсэж байна. Дэлхийн томоохон эдийн засгийн цогц болон даяарчлалыг дэмжигч орон болсны хувьд хоёр улс холбогдох талуудыг дайчлан нээлттэй эдийн засгийн орчныг хамтдаа хөгжүүлж, олон талд худалдаа эдийн засгийн дүрэм ба байгууламжийн үр ашиг, эрх үүргийг хамгаалах хэрэгтэй. Хоёр орон хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь аль алиндаа ашигтай байж, цаашлаад Хятад болон Европын холбооны харилцааг эрчимжүүлэхэд ч ач тустай юм. Хятадын тал нээлттэй, хамтран ажиллах, хамтаар хөгжих гадаад бодлогийг хөгжүүлэх талд Германтай санал нэг байна гэв.

Тэрээр мөн хэлэхдээ, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагаа бол Хятад, Герман хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байна. Худалдаа эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа болон харилцан ойлголцлоо эрчимжүүлж, хоёр орны өндөр түвшний санхүү эдийн засгийн яриа хэлцээ, нийгэм соёлын харилцаа, аюулгүйн ойлголцол зэрэг тогтолцоог зохион байгуулж хэрэгжүүлэх хэрэгтэй юм гэжээ.

Ши Жиньпин онцлохдоо, Европын орнуудын интегралчлалын хөгжлийг Хятадын тал дэмжиж байна. Хятад болон Европын холбоо стратегийн өндөр төвшинд холын хараатай хамтран ажиллаж, энх тайван, давшилттай, шинийг эрэлхийлсэн, соёлтой түншлэлийг бий болгож, энх тайван, нээлттэй, багтаамжтай, цэцэглэн хөгжсөн дэлхий нийтийн орчныг хамтаар байгуулах хэрэгтэй юм гэжээ.

Ангела Меркель хэлэхдээ, хоёр орны харилцаа өнөөгийн байдлаар өргөн цар хүрээнд эрчимтэй хөгжиж байна. Энэ жилийн 1-р сард болсон Давосын дэлхийн эдийн засгийн форум дээр Ши Жиньпин даргын хэлсэн үгийг Германы тал өндрөөр үнэлж, "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" бодлогыг дэмжиж байна. Мөн Хятадын тал Хорийн бүлгийн удирдагч нарын Гамбург хотын дээд уулзалтыг дэмжсэнд баярлаж байна. Германы тал Хятадын талтай дээд зиндааны харилцаагаа улам сайжруулан, эдийн засаг, хөрөнгө оруулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн нийгэм соёлын солилцоогоо хөгжүүлэн, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхийг хүсэж байна. Европын холбоо болон Хятадын харилцааны цаашдын хөгжилд бид ач холбогдол өгөхөд бэлэн байна гэлээ.

\Б.Д\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100