CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Франц даяарх онц байдал 7-р сарын 15 хүртэл хэвээр байна

03-17-2017 11:07

 Синьхуа Агентлагийн мэдээ, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд 3-р сарын 16-нд хэлэхдээ, мөн өдөр ОУВС-гийн Францад суугаа хэрэг эрхлэх газарт гарсан шуудангийн дэлбэрэлтийн хэрэг болон Францын зүүн өмнөд хэсгийн дунд сургуульд гарсан буудалцааны хэргээс болж Франц даяар онц байдлыг тогтоох нь зүй ёсны хэрэг, энэ байдлыг 7-р сарын 15 хүртэл хэвээр байлгах болно гэжээ.

Францын Дотоод явдлын яамны төлөөлөгч мөн өдөр хэлэхдээ, Францын засгийн газар гэнэтийн энэ хэргийг зохицуулах үйл ажиллагаа авч байна. Хүмүүсийг тэвчээртэй тайван байхыг хүсэж байна гэжээ.

Мөн өдрийн үдээс өмнө, ОУВС-ийн Францад суугаа хэрэг эрхлэх газарт шуудангийн дэлбэрэлтийн хэрэг гарчээ. Нэг ажилтан шуудан илгээмжийг задлах үед дэлбэрэлт гарч, нүүр болон гарандаа шархадсан байна. Өдгөө, Францын цагдаа энэ хэрэгтэй холбоотой ямар нэг үнэлгээ хийгээгүй.

 

16-ны үдэд, Францын зүүн өмнөд хэсгийн нэг дунд сургуульд буудалцсан хэрэг гарчээ.

\Сайн-Өлзий\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100