CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад улсын боловсруулсан "Иргэний хуулийн ерөнхий заалт" цаг үеийн урсгалд зохицож байна

03-16-2017 10:04

Хятадын хамгийн дээд эрхт байгууллага болох БХАТИХ-ын жил тутмын энэ удаагийн чуулганд 3000 гаруй төлөөлөгчид оролцож, 15-ны үдээс өмнө олон нийтийн анхаарал хандуулж байгаа "иргэний хуулийн ерөнхий зүйл"-ийн төслийг санал оруулан баталлаа. Энэхүү хууль нь Хятадын "иргэний хууль"-ийн талаарх анхны хууль тогтоомж болохын хувьд, хятадчууд иргэний хуулийн шинэ цаг эринд улам ойртсоныг харуулж байна. Хятадын хууль тогтоомжийн хөтөлбөрийн дагуу, "иргэний хууль" нь 2020 онд бий болох төлөвтэй байна.

Мөн өдөр боловсруулсан "иргэний хуулийн ерөнхий зүйл"-ийн төсөл нь нийт 206 заалттай бгөөд энэ оны 10-р сарын 1-нээс эхлэн хэрэгжих юм байна.

Хувийн эрх ашгийг бүх талаар баталгаажуулах тухай тогтоол нь "иргэний хуулийн ерөнхий зүйл"-ийн онцлох чухал зүйл гэж БХАТИХ-ын төлөөлөгчид үзсэн байна. БХАТИХ-ын төлөөлөгч, Жянсу мужийн Ардын Прокурорын газрын ерөнхий прокурор асан Шүй-ань: "Иргэний хуулийн ерөнхий зүйл"-ийн төсөлд хувь хүний мэдээлэл нь ард иргэдийн эрх ашгийг хамгаалах чухал ажил болж буйн хувьд ард түмний өөрийгөө хамгаалах мэдээллийн аюулгүй байдлын хуулийн зэвсэг болж байна гэж хэлсэн байна. Тэрээр цааш нь хэлэхдээ,

Улмаар илт болж буй хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын асуудалтай холбогдуулан, тусгай хууль тогтоомж гаргаж байна. Энэхүү хууль тогтоомж нь интернет сүлжээний мэдээллийн цаг эриний хууль тогтоомжийн онцлог шинжийг харуулсан төдийгүй, өнөөгийн хууль бусаар олж авах, хуулийн гадуур хувь хүний мэдээллийг цацах, худалдах зэрэг үйл ажиллагааг хориглон зогсооход ашигтай юм гэжээ.

Иргэний хуулийн ерөнхий заалтад бас иргэний эд хөрөнгийн эрх ашгийг эрх тэгш хамгаална гэж анх удаа тодорхой орууллаа. Анх удаа насанд хүрэгчдийг хянан харгалзах дүрэм гаргаж, өндөр настнуудын эрх ашгийг хамгаалсан бөгөөд эхийн хэвлий дэх хүүхдийн эрх ашгийг хамгаалах заалтыг нэмж орууллаа. Уг хууль бас интернет сүлжээ болон биг датагийн цаг эриний хөгжлийн шаардлагад зохицуулж, цахим материал болон интернет сүлжээний хийсвэр хөрөнгийг хамгаалах талаар тодорхой тогтоосон байна.

Иргэний хуулийн ерөнхий заалт нь Хятадын эдийн засаг нийгмийн шинэ хөгжилд зохицож, эрх тэгш, сайн дурын, шударга, үнэнч, хууль сахих, ногоон хөгжил зэргээр үндсэн зарчим болголоо. Хуульд тогтоосон иргэний хэргийн эзэн биеийн цар хүрээг ч өргөтгөсөн байна. Хуулийн төслийг өргөн барьж хянан хэлэлцүүлэх үед иргэний үүрэг гүйцэтгэх насны хязгаарыг 6 насаар тогтоосон байна. Уг хуулийн төсөлд энэхүү насны хязгаарыг оролцуулсан 126 өөрчлөлт оруулсны дараа санал хураалт явуулсан юм. Эдгээр өөрчлөлтийг БХАТИХ-ын төлөөлөгч болон УТЗЗ-ийн гишүүдийн санал зөвлөгөөний дагуу оруулсан юм.

Иргэний хуулийн ерөнхий заалтыг боловсруулсан нь Хятадын хууль зүйн түүхийн бэлэг тэмдэг гэгдэж байна. Энэ хуулийг гаргахаас өмнө Хятад улс 1986 онд нийтэлсэн иргэний хуулийн нэвтэрхий заалтыг хэрэгжүүлсээр ирсэн юм. Үүнээс гадна иргэний хэргийн салбарын нэг төрлийн хууль бас байгаа юм.

Иргэний хуулийн ерөнхий заалт үлэмж хэмжээний нийгмийн харилцааг дүрэмжүүлэн баталгаажуулж, бас нийгмийн засаглал болон нийгмийн хэв суртал зэргийг жолоодон дайчлах болно. Ийм учраас уг хуулийг БХАТИХ-ын ээлжит чуулганд оруулж хянан хэлэлцүүлэхээс өмнө БХАТИХ уг хуулийг 3 удаа хянан хэлэлцэж, өмнө хойно нь 3 удаа олон нийтийн саналыг авч, өөр өөр газар нутаг, салбар мөн хууль зүйн салбарын ажилтнууд, эрдэмтэн мэргэдийн саналыг сонссон юм.

Хятадын хууль тогтоох төлөвлөгөөнд, "Иргэний хуулийн ерөнхий зарчим"-ыг туурвин бичих явдалд, "Иргэний хууль"-ийг туурвин бичих нь нэгдүгээр алхам болох юм. Дараа нь хууль тогтоох ажилтан бас бодисын эрх, гэрээ, эрхэнд халдсан хариуцлага, гэр бүл, өв залгамжлах эрхийн тухай хэсэг бүлэг хувааж бичих юм. "Иргэний хууль"-ийг туурвин бичих бодит ач холбогдлын тухай нэрт хуульч, Хятадын Ардын Их Сургуулийн Хууль эрх зүйн дээд сургуулийн дэд захирал, Иргэний бизнес хууль эрх зүйн судалгааны төвийн дэд захирал Ван Руань хэлэхдээ,"Иргэний хууль" бол үндэсний соёлын бодит хүчний гол цөм нь болох юм. Энэ нь мөн үндэстний зориг санааны илрэл болж байна. 21-р зуунд Хятадын боловсруулан тогтоож байгаа энэ "Иргэний хууль" нь хэрвээ Хятадын өнөөдрийн нийгмийн хамтын ойлголт, Хятадын соёлын бодит хүч болон зориг санааг харуулж чадвал энэ нь иргэний хуулийг боловсруулан тогтоож байгаа ач холбогдол болох юм гэжээ.

Хууль тогтоох төлөвлөгөөний дагуу, Хятад улс 2020 онд нэгдсэн "Иргэний хууль" боловсруулан тогтоохоор хүчин зүтгэж байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100