CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян: Хятад Америкийн харилцаанд сэтгэл өөдрөг байна

03-15-2017 14:15

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 15-нд 12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулган хаалтаа хийсний дараах хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа хүчир бэрхшээлийг даван туулж урагшилсаар ирсэн, үүнд би сэтгэл өөдрөг байна гэжээ. Ли Кэчян хэлэхдээ, Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Ши Жиньпин дарга түүнтэй утсаар ярьж, Хятад Америкийн харилцааг хамтаар урагш хөгжүүлэхийг хоёр төрийн тэргүүн илэрхийлжээ. Одоо хоёр орны гадаад харилцааны салбар хоёр төрийн тэргүүний уулзалтын талаар хэлхээ холбоотой байна гэжээ. Ли Кэчян хэлэхдээ, Хятад Америк хоёр тал стратегийн тогтоох хүчинтэй байж, хэлхээ холбоогоо эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.
Бид Хятад Америкийн харилцаанд өөдрөг сэтгэлтэй байгаа нь Хятад Америк дипломат харилцаа байгуулаад хэдэн арван жил болж өргөн хүрээнд хамтын ашиг сонирхолтой болсон юм. Бидний хороонд санал зөрөлдөөн байна, ажил олголт, валютын ханш зэрэг асуудлаар үзэл ондоо ондоо байна, аюулгүйн асуудлаар ч адил бус танилтай байна. Бид стратегийн тогтоох хүчинтэй байж, хэлхээ холбоогоо эрчимжүүлэн, харилцан ойлголцлоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Одоо хоёр орны гадаад харилцааны салбар хоёр төрийн тэргүүний анхны уулзалтын асуудлаар хэлхээ холбоотой байна. Хятад Америкийн харилцаа нь хоёр орны ашиг сонирхлыг нөлөөлөх төдийгүй бүс нутаг дэлхийн энх тайван аюулгүй байдал, тогтвортой байдлыг нөлөөлөх болно, бид түүнийг хамгаалан урагшлуулах хэрэгтэй гэжээ.

 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100