CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулган 514 цогц төсөл хүлээн авав

03-14-2017 10:53

12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганы үеэр хурлын нарийн бичгийн газрын санал санаачилга хариуцсан хэсгээс төлөөлөгчид болон хэсэг төлөөлөгчид хамтдаа дэвшүүлсэн 514 цогц төсөл, мөн хувь төлөөлөгчийн дэвшүүлсэн 8360 санал санаачилгыг хүлээн авав.

12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганы нарийн бичгийн газрын санал санаачилгын хэсгийн орлогч дарга Күн Пин танилцуулж хэлэхдээ, хууль тогтоох талын 492, хяналтын талын 16, шийдвэр тогтоолтой холбогдсон 6, төлөөлөгчдийн бүлгэмээр дамжуулан дэвшүүлсэн 8 төсөл болон хэсэг төлөөлөгч хамтдаа дэвшүүлсэн 506 саналуудыг хүлээн авсан гэв.

Дэвшүүлсэн санал санаачилгад голцуу үндэсний шалган байцаах тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, хуулийн тогтолцоог төгөлдөржүүлэх, социалист ардчилсан улс төрийг хөгжүүлэх, соёл болон соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ардын амьжиргааг сайжруулах, экологийн соёл иргэншлийн байгуулалтыг дэмжих зэрэг агуулга багтаж байна гэв.

\Урьхан\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100