CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

"Мөрөөдлийн од", "Ирээдүйн од" тэтгэлгийн шалгалт болов

03-13-2017 11:27

 

3-р сарын 12-нд Хятад, Монголын Хэл, Соёл, Боловсролын Сангаас зохион байгуулсан 2017 оны хаврын хичээлийн жилийн "Мөрөөдлийн од" тэтгэлэт хөтөлбөр болон "Ирээдүйн од" ивээн тэтгэх хөтөлбөрийн сонгон шалгаруулалт МУИС-ийн Күнзийн институтэд болж өнгөрлөө. Энэ сонгон шалгаруулалтад МУ-ын нийслэл Улаанбаатар хотын дүүргүүд, Дархан, Эрдэнэт хот, Ховд аймаг зэрэг газраас нийт 403 сурагч оролцсон байна.

Энэ шалгаруулалт 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ба нийт 1844 сурагч оролцож, түүнээс 215 сурагч нийт 660 мянган юаний тэтгэлэг авсан байна.
Хятад Монголын Хэл Соёл Боловсролын Санг Хятадын Төв банк–Bank of China-гийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газар санаачлан байгуулсан бөгөөд байгуулагдсан цагаас хойш Монголын сурагчдын хятад хэл сурах хүсэл эрмэлзлэлийг дэмжин, хоёр орны соёлын харилцаанд түлхэц болох үүднээс тэтгэлэгт хөтөлбөрүүдийг жил бүрийн хавар, намрын хичээлийн жилд зохион байгуулж байна. Үүний дунд, сурагчдад зориулсан "Мөрөөдлийн од" тэтгэлэгт хөтөлбөр болон "Ирээдүйн од" ивээн тэтгэх хөтөлбөрийг жил бүрийн хавар намрын хичээлийн жилд улсын хэмжээнд хоёр удаа зохион байгуулж байна.
"Мөрөөдлийн од" тэтгэлэгт хөтөлбөр Монгол Улсын хятад хэлний сургалттай сургуулиудийн хүрээнд онц сурлагатай, Хятадын соёлыг сонирхдог, хятад хэлний уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог сурагчдыг сонгон, бага, дунд, ахлах гэсэн хэсэгт хуваан тэтгэлэг олгож байна.

"Ирээдүйн од" ивээн тэтгэх хөтөлбөр нь мөн Монгол Улсын хятад хэлний сургалттай улсын сургуулиудын хүрээнд онц сурлагатай, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айл өрхийн сурагчдыг сонгон, бага, дунд, ахлах гэсэн хэсэгт хуваан тэтгэлэг олгодог. Үүнээс гадна Сангаас нийт 4 удаагийн оюутны "Тэргүүлэгч од" тэтгэлэгт хөтөлбөр,"Ирээдүйн эзэд" ивээн тэтгэх хөтөлбөр болон "Ирээдүйн амжилт" тусгай тэтгэлгийн хөтөлбөрийг зохион байгуулж байна.

Тус сан сурах хүсэлтэй оюутан сурагчдад Монгол, Хятад байгуулалгуудын хамтын хүчээр тусламж үзүүлэн, Монгол Хятад хоёр орны найрамдалт харилцаа болон соёлын харилцаанд хувь нэмрээ оруулах хүсэлтэй ажиллаж байна.

Сангийн удирдлагууд тэтгэлгийн сонгон шалгаруулах танхимд очиж ажилласан байна.


\Хятадын Олон Улсын Радиогийн сурвалжлагч М.Цэцэн \

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100