Хятад улс бүх нутгийн аялал жуулчлалын цаг үед орно
03-13-2017 11:42
Жүншинь Агентлагийн мэдээ, 12-ны өдөр, Хятадын аялал жуулчлалын үндэсний газрын дарга Ли Жиньзао "хоёр чуулган"-ы үеэр хэлэхдээ, Хятад улсын бүх нутаг дахь аялал жуулчлалд зохицох удирдлагын системийг байгуулан хөгжүүлэх болно гэжээ.
Энэ оны засгийн газрын ажлын тайланд, "аялал жуулчлалын тоног төхөөрөмж болон үйлчилгээг боловсронгуй болгож, хөдөө тосгон, амралт зугаа цэнгэл, бүх нутаг дахь аялал жуулчлалыг хөгжүүлэхийг улам боловсронгуй болгоно" гэж дэвшүүлсэн юм.
Ли Жиньзао хэлэхдээ, өмнө нь Хятад улс голцуу аялал жуулчлалын цэг болон үзэмжит бүсийн жуулчлалыг зохион байгуулж хөгжүүлсэн юм. Гэвч одоо аялал жуулчлалын цэг, үзэмжит бүс нь өнөөгийн шинэ байдлын эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй болжээ. Статистикийн тоо баримтаас үзвэл, өдгөө Хятад улсын аялал жуулчлалын бүтцэд жуулчлалын цэгүүд бусад газар жуулчлах хүн 80 хувийг эзэлсэн бөгөөд олонх хүмүүс зочид буудалд биш харин иргэний орон сууцанд суусан байна. "Иймээс бид аялал жуулчлалын цэгүүдээс бүх нутаг дахь аялал жуулчлалын хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй болж байна" гэжээ.
Ийм байдлыг зохицуулахын тулд тэрээр хэлэхдээ, өдгөө Хятад улс 21 мужид Аялал жуулчлалыг хөгжүүлэх комисс байгуулаад байна гэжээ.
\Сайн-Өлзий\