CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Аялал жуулчлалыг олон салбартай нэгтгэн хөгжүүлж байна

03-13-2017 10:27

 Олон салбарыг хамарсан аялал жуулчлалын үндэсний туршилтын бүсийн хувьд Шиньжяны Турфан хот орон нутгийн эх баялгийг нэгтгэн, аяллын маршрут, зам харилцааны сүлжээгээ сайжруулан, аялал жуулчлал+хөдөө аж ахуй, аялал жуулчлал+сувилал, аялал жуулчлал+спорт зэрэг шинэ загвар гарган ажиллуулж, Турфанд ганц өдөр аялахыг олон өдөр аялах, нэг улиралд аялахыг олон улиралд аялах, жуулчлалын газруудаар аялахыг бүх нутгаар аялах болгон хөгжүүлж байна.

Турфан бол Тэнгэр уулын хормой дахь хамгийн эрт хавар болдог нутаг юм. Жил бүрийн 3-р сарын сүүлчээс 4-р сарын эхэн хүртэл гүйлсийн цэцэг хамгийн эрт дэлгэрч, жуулчдын сонирхлыг их татдаг. 4 жил дараалан зохиогдож буй Турфаны гүйлсийн цэцгийн баярыг энэ сарын 24-нд зохион байгуулна.

\Урьхан\
 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100