CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Пак Гын Хэ Ерөнхийлөгчийн ордноос гарч хувийн байшиндаа нүүн очжээr

03-13-2017 15:26

12-ны орой Пак Гын Хэ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсны дараа Ерөнхийлөгчийн ордноос гарч, Сөүл дэх Самсён дүүрэг дэх өөрийн хувийн байшиндаа нүүн очсон байна. Түүнийг дэмжигч хэдэн зуун хүн тэрчлэн хэвлэл мэдээллийнхэн, аюулгүйн хамгаалалтын хүмүүс түүний сууж явсан машиныг бүсэлсэн байна. Пак Гын Хэ хар хөх өнгийн хүрэм өмсөж, олон түмэнтэй инээмсэглэн мэндчилж, дараа нь машинаасаа бууж түүнийг угтаж байгаа улс төрийн найзуудтайгаа ярилцан өөрийн байрандаа орсон байна.
Засгийн эрх барьж байгаа намын парламентын гишүүн Мин Кюн-вук хэвлэл мэдээллийн хэрэгслээр Пак Гын Хэгийн аман захиаг уламжилсан байна. Тэрээр "ерөнхийлөгч болсны хувьд өөрийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чадаагүйдаа маш их харамсаж байна. Намайг итгэж хүрээлж байгаа иргэдээ талархаж байна, бий болсон үр дүнг өөрөө хариуцах болно. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр хэргийн үнэн мөн нь илрэх болно" гэжээ.

Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц 10-нд Пак Гын Хэд итгэл үл хүлээлгэхийг баталсан байна. Пак Гын Хэ тус улсын түүхэнд албан тушаалаасаа огцорч буй анхны төрийн тэргүүн болов.
 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100