Хоёр хүүхэд бодлого үр ашигтай хэрэгжиж байна
03-12-2017 15:30
Хятадын Үндэсний гэр бүл төлөвлөлтийн хорооны орлогч дарга Ван Пэй-ань 11-нд танилцуулахдаа, хоёр хүүхэд бодлогыг хэрэгжүүлсэн нэг жилийн хугацаанд, Хятадад шинээр төрсөн хүн амын нийт тоо 2000 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрч, бодлогын хэрэгжилтийн үр ашиг илэрхий байж, урьдчилсан төсөөлөлдөө бүрмөсөн нийцлээ гэжээ.
БХАТИХ-ын 12 дахь сонгуулийн 5-р чуулганы хэвлэлийн бага хурлын үеэр Ван Пэй-ань хэлэхдээ, 2016 оны 12-р сарын эцэс болтол, 2016 онд Хятадын эмнэлгүүд 18 сая 460 мянган нялхсыг хүлээн авсан нь 2000 оноос хойш цар хэмжээгээр хамгийн их жил байлаа. Энэ нь "12-р таван жил"-ийн төлөвлөгөөт хугацааны жилийн дундаж түвшнээс 2 сая хүнээр нэмэгджээ.
Хүн амын өсөлтийн нэмэгдэл нь эмнэлэг, эрүүл мэнд зэрэг үйлчилгээний салбарт өндөр шаардлага дэвшүүллээ. Ван Пэй-ань хэлэхдээ, дараачийн шатанд, Үндэсний гэр бүл төлөвлөлтийн хороо холбогдох салбаруудтай хамтран ажиллаж, ажлын төсөл болон үүргийн хуваарилалтын дагуу, татвар хураамж, нийгмийн даатгал, орон сууц, ажлаар хангах зэрэг бодлогыг цаашид сайжруулж, эмэгтэйчүүд хүүхдийн эрүүл мэнд, хүүхдийн цэцэрлэг, сургуулийн өмнөх болон бага дунд боловсрол зэрэг олон нийтийн үйлчилгээний нөөцийн хуваарилалтыг зохицуулан, төрөлтийн төвшин, хүн амын урт хугацааны тэнцвэртэй хөгжлийг цаашид дэмжих болно гэжээ.
\Ренчинсоо\