БХАТИХ-ын Хууль зүйн хороо бүгд хурал хуралдуулав
03-12-2017 15:28

12 дахь удаагийн БХАТИХ-ын Хууль зүйн хороо 11-нд бүгд хурал хуралдуулж, төлөөлөгчдийн хянан хэлэлцсэн саналын дагуу, иргэний хуулийн ерөнхий зүйлийн төсөл болон 13 дахь удаагийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн орон тоо болон сонгуулийн асуудлаарх тогтоолын төсөл, 13 дахь удаагийн БХАТИХ-ын Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн төлөөлөгчдийг сонгох аргын төсөл, 13 дахь удаагийн БХАТИХ-ын Макаогийн засаг захиргааны онцгой бүсийн төлөөлөгчдийг сонгох аргын төслийн талаар нэгдэлтэй хянан хэлэлцсэн байна. Хууль зүйн хорооны бүрэлдэхүүнүүд хуралд оролцож, БХАТИХ-ын Дотоод хэрэг, хууль зүйн хороо, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын Газар, Төрийн зөвлөлийн Хууль дүрмийн алба, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Хятадын хууль зүйн нийгэмлэгийн холбогдох хариуцлагатай хүмүүс хуралд оролцжээ.
12 дахь удаагийн БХАТИХ-ын 5-р чуулганы хөтөлбөрийн дагуу, 3-р сарын 10-нд төлөөлөгчид иргэний хуулийн ерөнхий зүйлийн төслийг хянан хэлэлцсэн байна. Чуулганы нарийн бичгийн газар төлөөлөгчдийн дэвшүүлсэн саналыг эмхлэн цэгцэлж байна. Хууль зүйн хорооны өнөөдрийн хурал нь төлөөлөгчдийн саналыг нарийн хянамгай судалж, иргэний хуулийн ерөнхий зүйлийн төсөл болон "нэг шийдвэр, хоёр аргын төсөл"-д өөрчлөлт оруулах талаар авч хэлэлцэн, төслийн үр дүнгийн тайлан болон өөрчлөлт оруулсан төслийн эхийг дэвшүүлсэн байна. Дараагийн шатанд, хуулийн заалтын дагуу чуулганы тэргүүлэгчдийн байнгын хэрэг эрхэлсэн дарга нарын хуралд дэвшүүлж хянан хэлэлцүүлсний дараа дахин төлөөлөгчдийн бүгд хуралд дэвшүүлэн хянан хэлэлцүүлэх юм байна.
\Ренчинсоо\