CCTV.com Монгол > News2017 > News2017

Дэлхийд томоохон нэр нөлөө бүхий "Хятадын брэнд"-ийг улам олноор бүтээнэ

03-12-2017 15:32

11-ний өглөө хуралдсан 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр Хятадын Аж үйлдвэр мэдээжүүлэлтийн яамны сайд Мио Вэй дээд болон дунд зэрэглэлийн хэрэглээний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний чанар чансаа болон зэрэглэлийг бүх талаар дээшлүүлнэ. Түүнчлэн зах зээлийн хяналт удирдлагаа эрчимжүүлж, худал хуурмаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хатуу цохилт өгч, дэлхийд томоохон нэр нөлөө бүхий Хятад улсын брэндийг улам олноор бүтээнэ" гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, "хэрэглээний төвшин дээшлэхийн хирээр, зарим салбарт дээд болон дунд зэрэглэлийн бүтээгдэхүүний хангамж тасалдаж, харин доод зэрэглэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл илүүдэх үзэгдэл гарч байна. Энэ нь голдуу нийлүүлэлтийн талын асуудал үүссэнээс болсон. "Хятадад үйлдвэрлэв" гэдэг нь дунд дээд зэрэглэлийн хэрэглээ рүү түлхүү хэлбийж, бүтээгдэхүүний нэмүү өртгийг дээшлүүлэх хэрэгтэй, онцгойлон хангамжид тулгуурласан бүтцийн өөрчлөлтийг дэмжиж, бүтээгдэхүүний яс чанар болон брэндийн соёлыг эрчимжүүлж, дунд, дээд зэрэглэлийн хэрэглээний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй болоод байна. Энэ онд АҮМЯ ажил төрлийн салбарын нийгэмлэгүүдийг зохион байгуулж, тухайн салбарын хэрэглээний бүтээгдэхүүний инновацийн удирдамжийг боловсруулж, нэг бүлэг өвөрмөц онцлогтой, бохирдуулалтгүй, цаг үеийн урсгалд нийцсэн сайн бүтээгдэхүүн гаргаж, зарим бүтээгдэхүүний олон улсын хэмжээний харьцуулсан үнэлгээнд оролцуулж, хуурай сүү, эм бэлдмэл, суултуурын таг, будаа агшаагч зэрэг бүтээгдэхүүний чанар болон зэрэглэлийг дээшлүүлэн, хэрэглэгчдэд өндөр чанартай шинэ технологийн бүтээгдэхүүнээр хангахыг илүү хичээх болно" гэв.

\Д.Хүчитбаатар\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

CCTV.com - ERROR

对不起,可能是网络原因或无此页面,请稍后尝试。