CCTV.com Монгол > News2017 > News2017

"Хятадад үйлдвэрлэв 2025" төслийн хүрээнд адилхан хөнгөлөлттэй

03-11-2017 16:01

11-нд, Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны сайд Мяо Вэй хэлэхдээ: "Хятадад үйлдвэрлэв 2025" төсөл болон бусад холбогдох бодлого арга хэмжээний хүрээнд гадаад дотоодын хөрөнгийн аж ахуйн нэгжүүдэд адилхан хөнгөлөлттэй хандаж байгаа. Холбогдох бодлогыг тогтоосон нь гадаад хөрөнгийн аж ахуйн нэгжүүдэд хязгаарлал тогтоож байгаа явдал биш юм гэжээ.
Мяо Вэй 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы хэвлэлийн бага хуралд хандаж, саяхан Хятад болон Европын холбооны худалдааны нийгэмлэгээс "Хятадад үйлдвэрлэв 2025 буюу аж үйлдвэрийн бодлого хийгээд зах зээлийн эрч хүчин" гэдэг гарчигтай судалгааны тайлан гаргасантай холбогдуулан хэлэхдээ: "Хятадад үйлдвэрлэв 2025" төслийн талаар зарим нэг буруу ойлголттой байгаа нь энэ тайлангаас харагдаж байна. Тус тайланд, "Хятадад үйлдвэрлэв 2025" төслийн хөгжлийн зарим үзүүлэлт буюу дотоодын брэндийн зах зээлд эзлэх хэмжээ тогтоосон зэрэг заалтад эргэлзээтэй байгаагаа илэрхийлсэн байна. Нэг зүйлийг тодорхойлж хэлэх шаардлагатай байгаа. Бид төсөл боловсруулах явцдаа энэхүү үзүүлэлтийг онцлон чухалчилсан зүйл байхгүй гэжээ.

Тэрээр: шинэ эрчим хүчний авто машинаар жишээлж хэлэхэд, тухайн зах зээлд орохдоо эрхбиш шинэ эрчим хүчний авто машин үйлдвэрэх иж бүрэн техник, технологийг эзэмшсэн байх хэрэгтэйг шаардаж байгаа. Энэхүү шаардлагыг зөвхөн гадаад хөрөнгийн аж ахуйн нэгжид хандуулаагүй, тэр мөртөө гадаад хөрөнгийн аж ахуйн нэгжийг технологио заавал Хятадад авчир гэж тулган шаардаж байгаа хэрэг огт биш юм. Энэхүү шаардлагыг тогтоосон нь зарим аж ахуйн нэгж засгийн газрын нөхөн олговрын бодлогын цоорхойг ашиглаж, бэлэн эд ангийг авчран машин угсарч зараад ашиг олонгуут алга болохоос сэргийлсэн юм гэжээ.

\Э.Цогзолмаа орчуулав\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр