Хоёр чуулганы түлхүүр үг: Өндөр насны тэтгэвэр
03-11-2017 16:21
Хятад улсад 2015 онтой зэрэгцүүлбэл 2016 онд 60-аас дээших насны хүн ам 8 сая 860 мянгаар нэмэгдэж, насжилтын байдал улмаар газар авч, маш их сорилтод тулгаруулж байна гэж УТЗЗ-ийн гишүүн, Хятадын Нийгмийн Даатгалын Нийгэмлэгийн тэргүүн Хү Шяо-и 9-ний өдөр УТЗЗ-ийн 12 дахь удаагийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хуралд илэрхийлжээ. Насжилтын сорилтыг эв зүйтэй зохицуулах нөхцөл, чадал Хятад улсад байна. Засгийн газраас үүнд чиглүүлэн маш олон арга хэмжээ авч байна. Тухайлбал: Нийт иргэдийг даатгалд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлэн хамралтын хүрээг тэлж өргөжүүлж байгаа, Асрамжийн харьцал хэмжээг сайжруулан нэмэгдүүлж байгаа, сангийн нэгдэлтэй төлөвлөлтийн зэрэглэлийг цаашид дээшлүүлж байгаа, хураамж төлөх, тэтгэлэг олгох бодлогоо цаашид төгөлдөржүүлэн их хураамж төлбөл их өгөөж хүртэх механизм зэргийг ард иргэдэд улам сайн ойлгуулж байгаа зэрэг багтаж байна. Эдгээрээс гадна, Хятад улс бас хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, төрийн өмчит зарим хөрөнгөөр нийгмийн даатгалын санг санхүүжүүлж байгаа бөгөөд хөрөнгө оруулалтаар үр ашгийг нэмэгдүүлж байна гэж тэрээр тэмдэглэв.
9-ний өдөр, УТЗЗ-ийн гишүүн, Хятадын ЭМЯ-ны дэд сайд асан Хуан Жефү УТЗЗ-ийн 12 дахь удаагийн Бүх Хятадын Хорооны 5-р чуулганы хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, өндөр насны тэтгэврийн үйлчилгээг эм эмнэлгийн тогтолцооны өөрчлөлттэй уялдуулж, энэ хоёрыг уялдуулсан өндөр насны тэтгэврийн үйлчилгээний ажил төрлийг хөгжүүлэх хэрэгтэй гэлээ.
/D/