CCTV.com Монгол > News2017 > News2017

Энэ онд валютын ханш тогтвортой байна

03-11-2017 16:06

 Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань 10-ны өдөр Бээжинд хэлэхдээ, гадаад валютын холбогдох бодлогод томоохон өөрчлөлт гарахгүй, энэ онд юаний ханш үндсэндээ тогтвортой байна гэжээ. Валютын хэлбэлзэл нь хэвийн үзэгдэл юм гэж тэрээр үзсэн байна.

2016 оны сүүлийн хагас жилд юанийн ханшид нэлээд их хэлбэлзэл үүссэн юм. Үүнтэй холбогдуулан Хятадын Ардын банкны ерөнхийлөгч Жөү Шяочуань 10-нд БХАТИХ-ын ээлжит чуулганы хэвлэлийн төвөөс хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тайлбар хийсэн юм. Тэрээр хэлэхдээ, 2016 оны сүүлийн хагас жилд валютын ханшид нэлээд их хэлбэлзэл үүссэн гол хүчин зүйл нь Нэгд, 2016 оны сүүлийн хагас жилд, Хятадын гадаад хөрөнгө оруулалт болон бусад гадаад валютын зардал ихэссэн. Жил бүрийн сүүлийн хагас жилд ер нь ийм байдаг бөгөөд өнгөрсөн онд нэлээд мэдэгдэхүйц байсан. Хоёрт, Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн урьдчилан төсөөлснөөс өөр болсноос ам.долларын үзүүлэлт нэлээд ихээр өсгөсөн байна гэжээ.

 Энэ оны валютын ханшийн байдлын талаар Жөш Шяочуань хэлэхдээ, Хятадын эдийн засаг тогтвортой байж, хангамжийн талын бүтцийн өөрчлөлт ахиц гаргаснаас валютын ханшийг тогтвортой байлгаж чадлаа. Бидний холбогдох бодлогод томоохон өөрчлөлт гарахгүй ч хэрэгжилт, хяналт шалгалтын талаар улам тодорхой болгосон. Иймэрхүү байдалд энэ онд юанийн ханш нэлээд тогтвортой байна гэдэгт бид итгэж байна гэжээ.

\Ренчинсоо\

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр