CCTV.com Монгол > News2017 > News2017

Ши Жиньпин, Ли Кэчян нарын зэрэг нам төрийн удирдагчид БХАТИХ-ын хэсэг төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцов

03-11-2017 15:50

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дэжян, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Лю Юүньшань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төв хорооны Сахилга бат шалгах хорооны нарийн бичгийн дарга Ван Чишань, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Жан Гаоли нар 10-ны үдээс өмнө 12 дахь сонгуулийн БХАТИХ-ын 5-р чуулганы хэсэг төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцжээ.

Ши Жиньпин ШУӨЗО-ны төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцож, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах, эдийн засгийн эрүүл тогтвортой хөгжлийг ахиулах, бүтээн байгуулалтын корпусын өөрчлөлт хөгжлийг гүнзгийрүүлэх, шашны салбарын эх оронч зүтгэлтнүүдийн идэвхтэй үүргийг бадруулах, иргэдэд ашигтай бодлогын хэрэгжилт, ажлын хэв суртлыг өөрчлөх, бодит ажил хийх зэрэг талаарх 8 төлөөлөгчийн илтгэлийг сонссоны дараа чухал үг хэлэхдээ ШУӨЗО-ны өнгөрсний нэг жилийн ажлыг үнэлсэн байна. Тэрээр "ШУӨЗО бол манай орны баруун умардын аюулгүйн чухал халхавч байж, стратегийн маш өвөрмөц чухал байр суурьтай төдийгүй, өвөрмөц асуудлуудад тулгарч байгаа болохоор ШУӨЗО-ны ажлыг сайтар хийж биелүүлэх нь маш чухал ач холбогдолтой. Тиймээс нийгмийн тогтвортой байдал болон өнө батын амар амгалан байлгах ерөнхий зорилтын тойронд, засаглал болон орчин үеийн байгуулалтаар удирдуулж, эдийн засгийн хөгжил болон иргэдийн амьжиргааг сайжруулахаар үндэс суурь болгон, эх орны нэгдлийг хамгаалж, үндэстнүүдийн эв санааны нэгдлийг ахиулахаар гол тал болгож, нийгмийн эв нийц болон тогтвортой байдлыг хэлбэрэлтгүй хамгаалж, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг үнэнхүү тууштай хэрэгжүүлж, иргэдийн амьжиргааг баталгаажуулахад хүч тавин, үндэстний эв нэгдлийг тасралтгүй бэхжүүлэн, иргэд нь амар тайван амьдарсан Хятадын онцлогтой социалист Шиньжянг байгуулахаар чармайх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, үндэстний эв нэгдэл, цэрэг ардын нэгдэл, иргэд цагдаагийн нягтрал, цэрэг арми болон орон нутгийн уялдаа холбоо зэргийг эрчимжүүлэх хэрэгтэй. Үндэстний эв санааны нэгдлийн тухай найрамдалт арга хэмжээнүүдийг үргэлжлэн өрнүүлж, сургууль, гэр бүл, нийгмийн боловсролыг эрчимжүүлэх хэрэгтэй. Бүтээн байгуулалтын корпус бол Шиньжяны эдийн засаг, нийгмийн хөгжлийн чухал хүчин болохоор өөрчлөлт хөгжлийн үүргийг нь эвтэй сайхан хэрэгжүүлж, өвөрмөц давуу тал болон эрч хүчийг нь гүйцэд бадруулах хэрэгтэй гэв.
 

Үүнээс гадна, мөн өдөр ерөнхий сайд Ли Кэчян Ань-хүй мужийн, Жан Дэжян Ниншягийн, Лю Юүньшань Гирин мужийн, Ван Чишань Ганьсү мужийн, Жан Гаоли Фүжянь мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт тус тус оролцжээ.

\Д.Хүчитбаатар\
 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр